
ОХУ Украины хотуудад пуужингийн цохилт үзүүлсэнтэй холбоотойгоор "Их-7" -гийн удирдагчид шуурхай хуралдаан зарлажээ.
Цахим хэлбэрээр явагдсан уулзалтын үеэр "Их-7"-гийн удирдагчид Украинд үзүүлэх зэр зэвсэг, хүмүүнлэгийн тусламж дэмжлэгээ зогсоохгүй гэдгээ мэдэгджээ. НАТО-гийн зүгээс мөн адил Украиныг дэмжихээ илэрхийлсэн байна.
Өнгөрсөн даваа гарагийн өглөө ОХУ-ын зүгээс Украины хотуудад пуужингийн цохилт үзүүлсний улмаас багадаа 19 хүний амь эрсдэж, хэдэн арван хүн бэртсэн билээ.
Оросын пуужингийн цохилт үргэлжилсээр байгаа ба Украины эрх баригчид иргэдийг нуувчинд орохыг анхааруулжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин украинчууд Крымийг гүүрийг дэлбэлсний хариуд Украинд цохилт үзүүлж байгаа хэмээн мэдэгдсэн билээ.
Барууны удирдагчид ОХУ-ын халдлагыг буруушааж, "Бид Украинд санхүүгийн, хүмүүнлэгийн, зэр зэвсгийн, гадаад харилцаа болон хуулийн тусламж дэмжлэг үзүүлсээр байх болно. Украинтай тууштай хамт зогсоно." хэмээн хамтын мэдэгдэлдээ онцолжээ.
Түүнээс гадна "Их-7" -гийн удирдагчид Оросын төрийн тэргүүний Украины 4 мужийг хууль бус олон нийтийн санал асуулга явуулж, ОХУ-д нэгтгэхийг оролдож буй явдлыг буруушаажээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский "Их-7" -гийн удирдагчдаас агаарын довтолгооноос хамгаалах зэр зэвсгийн дэмжлэг мөн Украин-Беларусийн хил дээр олон улсын ажиглагчдын баг бүрэлдэхүүнийг байршуулахыг хүссэн байна.
Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко Беларусь-Украины хил дээр Беларусь болон ОХУ-ын зэвсэгт хүчнийхнийг байршуулахыг зөвшөөрсөн ба энэ нь В. Зеленскийн хэлж байгаагаар оросуудын Беларусийг Украинд явуулж буй дайндаа татан оролцуулах оролдлого аж.
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбэрг хэвлэлийн бага хурлын үеэр Украинд болж буй дайнтай холбоотойгоор НАТО-гийн зэр зэвсгийн нөөц багассан учраас зэр зэвсэг нэмж үйлдвэрлэх тухай НАТО-гийн гишүүн орнууд болон зэвсэг үйлдвэрлэгч компаниудтай хэлэлцээр хийж байгаа хэмээн мэдэгджээ.
Түүнчлэн НАТО ОХУ-ын цөмийн зэвсгийн салбарыг тасралтгүй ажиглаж байгаа ба ОХУ-ын байр суурь энэ тал дээр өөрчлөгдөөгүй байгааг тогтоожээ.
НАТО-д онц чухал тооцогдох дэд бүтцэд халдсан тохиолдолд НАТО нэгдмэл бөгөөд шийдэмгий хариу арга хэмжээ авна гэдгийг Йенс Столтенбэрг онцолжээ.
ОХУ-аас Европ руу хий дамжуулах Северный поток-1,2 хоолойд халдсан явдалд "Их-7"-гийн удирдагчид ихээр сэтгэл зовниж байгаа бөгөөд тус хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэжээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Ред: Өчигдөр Беларусийн Ерөнхийлөгч Лукашенко "Бид албан бус шугамаар манай улсыг энэ дайнд татан оролцуулах зорилгоор Украйн улсыг захирч буй барууны эзэд нь тэднийг манай улс руу дайрч довтол гэснийг мэдэж авсан билээ. Үүний дагуу Украйны арми манай улстай хиллэдэг бүх хилийн зурвасыг минажүүлж, бүх 14 гүүрийг дэлбэлж устган, байдал онц хурцадлаа.
Мөн НАТО-гийн орнууд манай хил дээр 70000 тусгай бэлтгэгдсэн цэргийнхэн зэр зэвсэг, техниктэй нь татаж төвлөрүүлээд байна. Иймээс бид улсынхаа газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах зорилгоор Холбооны улсын гэрээний дагуу Орос-Беларусийн армийн ангиудаас бүрдсэн армийн том нэгтгэл (группировка) байгуулах ажилдаа орлоо" гэж мэдэгджээ.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Мөнхбат
(202.21.113.140) 2014-05-27 10:29Мундаг л байна шүү дээ
Хариулах