“Автомашингүй өдөр” ирэх сарын 7-нд болно

Twitter Print
2014 оны 05-р сар 27-нд 08:00 цагт
Мэдээний зураг,

Энэ жилийн “Автомашины өдөр”-ийг ирэх сарын 7-нд хийхээр төлөвлөжээ.

Дэлхийн улс орнууд жил бүр автомашингүй өдрийг уламжлал болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жишгийн хүрээнд нэг ч гэсэн өдөр утаагүй, эрүүл агаараар амьсгалж, явган алхаж эрүүл мэнддээ анхаарахыг уриалан манай улс энэхүү арга хэмжээг тав дахь жилдээ зохиох гэж байна. Эл өдөр нийслэлийн иргэд авто машинаас татгалзаж,  явган алхах, унадаг дугуйгаар зорчих зэрэг ажлыг зохион байгуулах юм. Тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон албан үүргээ гүйцэтгэж яваа шуурхай албаныхаас бусад тээврийн хэрэгсэлд уг хязгаарлалт хамаарах аж.

Мөн энэ жилийн “Автомашингүй өдөр”-өөр олон улсын гүйлтийн тэмцээн болж байгаагаараа онцлог юм.

Машингүй өдрөөр Энхтайвны өргөн чөлөө буюу зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам, Бага тойруугийн хувьсгалчдын өргөн чөлөө-Залуучуудын өргөн чөлөөнөөс дотогш 10-17.00 цагийн автомашинаар зорчихыг хязгаарлах ажээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.