Шоргоолж ба буудайн үр /Итали ардын үлгэр/

Twitter Print
2021 оны 02-р сар 18-нд 18:10 цагт
Мэдээний зураг,

Хамаг мөчрөө огтлуулж, үр төл сайтай найз бүсгүйдээ өмөг түшиг болон, тоодгор улиангар тэрүүхэндээ огдойн суух боллоо.

Харин мань хүний найз нөхөд нь өтгөн шигүү тэргүүнээ улам дээшээ өргөн, бодож санах, зовох юмгуй навчсаа сэржигнүүлэн иайгах авай.

Тариа хураасны хойно талд ганцаар хоцорсон буудайн үр өвлийн хүйтэн болохоос урд чийгтэй газарт ултай сайн шигдэж авахыг хичээж, бороо орохыг тэсгэлгүй хүлээжээ. Хажуугаар нь харайлгаж явсан шоргоолж түүнийг харчихжээ. Олзондоо баярласан шоргоолж юу ч бодож саналгүй том олзоо нуруунаа тэгнэн, чуу чамай үүрэндээ хүрэхээр мөлхөж байлаа. Гэгээ тасрахаас өмнө гэрээ бараадахыг бодсон шоргоолж зогсоо зайгүй мөлхсөөр, ачаа нь түүний нэгэнт холгогдсон нуруу сээрийг улам улам дарсаар байж.

—Чи юундаа ингэтлээ зүдэрнэв? Намайг эндээ орхи! гэж буудайн үр бувтнав.

—Чамайг би хаячихваас өвөл бид юугаан идэх билээ. Бид олуулаа, тэгээд үүрэндээ жаахан нөөц-тэй болох гэж дор бүрдээ л эрвийх дэрвийхээрээ мэрийдэг юм шүү дээ гэж шоргоолж амьсгаадан хариу өчлөө.

Тэгэхэд нь үр жаахан бодолхийлснээ:

—Ажилсаг, шударга зантайгий чинь би юу эс андахав, гэхдээ л чи намайгаа сайн бодож үзээч. Ухаантай шоргоолж минь, миний хэлэхийг аан гэж сонсооч гэлээ. Яльгүй жаахан амсхийж болно гэж баярласаи шоргоолж дааж ядсан ачаагаа нуруунаасаа буулгаад амрахаар суулаа.

—Аан гэж бай, би бол амьдруулах асар их хүч агуулсан амьтан. Би бол амьдралыг шинээр цогцлох заяатай төрсөн хүн. Хоёулаа нэг зуйл тохиролцъё гэж үр хэлэв.

—Юу тохиролцох болж байна?

—За, чи сайн дуулж бай, Намайгаа үүрэндээ аваачилгуй хээр талд минь үлдээвэл жилийи дараа гэхэд оронд нь зуугаад ийм үр авах болно гэж үр учраа гаргаж хэлэв.

Гайхаж хоцорсон шоргоолж итгэж ядан толгойгоо сэгсэрч суухад:

—-Шоргоолж минь надад итгэж үз. Би яах аргагүй үнэн юм ярьж байна шүү! Одоохондоо чи түр азнаж намайг энд орхивол хожим чамайг хагартал нь баярлуулж, үүр чинь хэзээ ч хоосон байхгүй дээ гэж үр хэллээ.Шоргоолж шилээ маажиж, дотроо сэтгэрүүн: “ганцыг зуугаар солино гэнээ. Үлгэр домогт л ийм юм байдаг байхаа” хэмээн бодов.Чи тэгээд яаж үүнийг хийх хэрэг.вэ? гэж шоргоолж үгэнд дурласан хэвээрээ үл итгэн лавлав.

-надад бүрэн итгэ! Энэ бол амьд бүхний аугаа их далд увдис. Одоохон жижигхэн нүх ухаад намайг булчих? тэгээд зун энд ахин хүрээд ирээрэй гэж үр хариулжээ. Болзсон хугацаандаа шоргоолжийг хүрч ирэхэд буудайн үр хэлсэн үгэндээ хүрсэн байсан гэнэ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.