Би гутал сонгохгүй ээ...

Twitter Print
2021 оны 05-р сар 29-нд 17:30 цагт
Мэдээний зураг,

Яруу найрагч, нийтлэлч Р.Эмүжин өөрийн цахим хуудаснаа Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ. Учир нь түүнийг зарим нам, эвсэлээс худалдагдсан хэмээн гүтгэж, тараагаад байгаа юм. 

Тэрээр цахим хуудсандаа "Хөөе надад Мartens-ийн гутал байхгүй, тэгээд ч би гутал сонгохгүй за...

Ерөнхийлөгч бол улс орон, ард түмний эв нэгдлийг хангагч, бэлгэ тэмдэг байх ёстой. Үндсэн хууль болон Ерөнхийлөгчийн тухай хуульд бичээстэй байгаа. Энэ Д.Энхбат гэдэг хүний чинь ард ямар хүмүүс ажиллаад байгааг энүүхнээс харчихаж болно. Улсаа хувааж тоглохгүй шүү, Ц.Элбэгдоржийн зөвлөх өө гээд шууд хэлчихье. 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнд Энхбат, Эби хоёр хөтлөлцөөд явж байсан. Би тэнд сурвалжлага хийгээд зурагчинтайгаа гүйж л байсан. Тэдний уриалсан турхирсан согтуу хүмүүс чулуу шидээд, талбайн хажууд тавьсан машиныг шатаахыг харсан. Сүүлд Ерөнхийлөгч болсных нь дараа Элбэгдоржийн мэдээллийн хөгжил хариуцсан зөвлөхөөр ажилласан. Мэдээллийн асар сайн сошиал сүлжээ үүсгэж, хэрхэн хөгжүүлснийг чинь харлаа. Энүүхэндээ гэхэд Чоймаа багштай бүү зүйрлэ, Чоймаа багшид улс төрийн гэнэтийн ашиг сонирхол байгаагүй юм шүү. Гэтэл Д.Энхбат гуай сонгуулийн сурталчилгаа эхлээд хэдхэн хонож байхад ард түмнээ хэд хуваачихлаа.

-Д.Энхбатыг дэмжсэн нь элит, дэмжээгүй нь худалдагдсан орк

-Монгол үндэсний хувцастай хүн хоцрогдсон хөдөөнийх, европ хувцастай нь боловсролтой сэхээтэн, 

-Эхнэр нь Dr martens-ийн гуталтай бол күүлээ барьж чадахгүй орчин үеийн гэр бүл, монгол хандлагатай бол бүдүүлэг поп.

-Эрдэнийг дэмжсэн хүн хэн ч биш, Энхбатыг дэмжсэн нь мэдлэг боловсролтой.

-Ажилчин ба сэхээтэн

-Монгол чадна уриатай нь эх оронч, бусад нь урвагч. Монгол ялна бас ийм арга барил анхлан нутагшуулсныг санаарай...за ингээд жагсаагаад байх юм уу, яах юм? Ингэж болохгүй ээ. Энэ арга барил чинь худлаа байна. Улсаа талцуулан хувааж, ард түмнээ хувцас хунар, мэдлэг боловсролоор нь ялгаварлан гадуурхаад хол явахгүй. Нүүр хуудсандаа үзэл бодлоо илэрхийлсний төлөө рефорт хийгээрэй гээд чатаар чарлаад, саваад байна гэхээр ямар том сошиал арми ард нь ажиллаж байна аа. Надад тэр martens-ийн гутал чинь байхгүй.

Тэгээд ч би гутал сонгохгүй, талцал хуваагдал сонгохгүй за. Ийм насны хүн Martens-ийн гутлаар гоёсон байна, ийм тэргүүн хатагтай дахиж олдохгүй ч гэх шиг, энэ ард түмэнд юуг, яаж PR-даад байна аа. Энхбатыг дэмжээгүй гээд хоцрогдсон бүдүүлэг орк болдог юм бол болъё. Тэглээ гээд цаазаар авах гээд байгаа юм уу, хорионд суулгах уу, хол цөлөх үү? Нэртэйгээр нь миний зургийг тавьж байгаад толгойг нь олоод ир гээд үнэлчихгүй яасан юм? Итгэл үнэмшил дээрээ хаа очиж инээж байгаад зогсоно шүү.

Энэ мэтийн арга барил чинь өөрөө арай л биш байна. Шинэ хүн, шинэ хандлага, шинэ цагийг хүсэн хүлээсэн Монголын залуусын итгэл сэтгэл дээр төрөөс үхэн зууралдсан, хууль бус лицензээ хураалгаад өш зангидсан хуучин олигархуудтай хүч хавсарч, үхширч хоцрогдсон арга барилаар ийм явцгүй тоглолт хийх хэрэггүй! Үзэл бодлоо илэрхийлсний төлөө хүний нүүрэн дээр ингэж бичээд, ил, далд хэлбэрээр эрчимтэй тараана гэдэг бол үнэндээ та нарын л арга, даанч танил арга даа, харин ч. Шүүмжилсэн бүх хүндээ ямар нэгэн хаяг шошго зүүх гэж байгаа бол нэгд, тэр чинь залуу үеийнхний хандлага ерөөс биш, хоёрт, эхлээд үг сонсож сурч байж улстөрч болдог юм гээд нэмээд хэлчихье" гэжээ. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.