
Жирэмслэлттэй холбоотойгоор бөөрөнд олон янзын өөрчлөлт гардаг байна. Жирэмслэлт нь нэг талаас бөөрний архаг өвчнийг сэдрээх, нөгөө талаас жирэмсний цочмог бөөрний үрэвслийг үүсгэдэг. Цаашдаа жирэмсний хожуу үед хордлого өгч, даралт ихэсгэх аюултай байдаг.
Жирэмсэн үед бөөр өвдсөн үед
Даралт ихэснээс толгой өвдөх, дотор муухайрах, толгой эргэх, нүд эрээлжлэх зэрэг шинж илэрнэ
Ууц нуруугаар чилж өвдөх
Шээс ойр ойрхон хүрэх, шээсний өнгө үнэр өөрчлөгдөх
Бага зэрэг халуурах, бие зарайх
Жирэмсэн үед бөөр өвдсөн үед ямар арга хэмжээ авах вэ?
Эхийг дээд зэргээр тайван байлгах
Кали, кальци, магни зэрэг эрдсээр баялаг хоол хүнс түлхүү хэрэглэх
Даралтаа тогтмол хянах, хэвийн үеийн даралтаас 30мм,муб их болсон үед эмчийн хяналтанд орох шаардлагатай
Шингэн халуун бүлээн аньсны шүүс уух
Цэвэр агаарт гарах
Шээсний хэмжээгээ сайн хянах, хэт багассан үед эмчид үзүүлэх
Эмийн эмчилгээ:
Мэдээж жирэмсэн байгаа үед эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Өөрт тохирох даралтны эмийг байнга тогтмол цагтаа ууна. Антибиотикыг маш болгоомжтой хэрэглэнэ.
Бөөр шээсний үрэвсэлт өвчнөөс хамгийн их тохиолдог өвчин бол пиелонефрит, цистит, гломерулонефрит их байдаг. Эдгээр өвчлөлийн үед антибиотикыг зөвхөн эмчийн заавраар уугаарай. Харин энэ үед жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрэглэхийг зөвлөдөг ургамлын гаралтай эмийг хэрэглэж болно.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.