Ходоодны хүчил яагаад их байх ёстой вэ

Twitter Print
2022 оны 02-р сар 21-нд 08:41 цагт
Мэдээний зураг,

Ходоодны хүчил 1,2-3,5 рН байдаг ба хоолыг боловсруулах үед 0,8 рН болдог. Ходоодны хүчил ийм хүчиллэг байвал хүн өвчлөхгүй эрүүл байдаг. 10 жил тутамд ходоодны хүчил 10-13% багасаж 60 настай хүний ходоодны хүчил 20 настай хүнийхээс 5 дахин бага ялгардаг болсон байдаг. Ходоодны хүчил 3,5-с их болоход хүчил бага боллоо гэж үздэг. Ходоодонд идэх юмтай хамт орж ирсэн вирус бактери мөөгөнцөр зэрэг бичил биетүүд болон хорт бодисуудыг ходоодны хүчил устгаж өвчин үүсэхээс хамгаалж байдаг. Ходоодны хүчилгүй болно гэдэг нь улс хилийн цэрэггүй болсонтой адил гэж ойлгож болно. Энэ үед организмд гаднын өвчин үүсгэгчид чөлөөтэй нэвтрэн ордог.

Ходоод өдөрт 3-6 литр хүчил ялгаруулдаг ба үүний ихэнх нь цусруу шимэгдэн вирус,бактери, мөөгөнцөр, паразит болон өвчтэй эсүүд, канцерогенный эсүүд болон хөгширч хэрэггүй болсон эсүүдийг устгаж организмыг цэвэрлэж байдаг. Тиймээс хүчилгүй болоход организмын бохирдол эрчимтэй нэмэгдэж хөгшрөлт түргэсдэг. Ходоодны хүчил бага болоход элэгний ажиллагаа хямарч цөсний ялгаралт багасч элэг цөсний эмгэг үүсдэг. Нойр булчирхай энэ үед ферментээ ялгаруулах нь эрс багасч нойр булчирхай үрэвсэж эхэлдэг. Ходоодны хүчил бага болоход гэдэсний ашигтай бактери цөөрч гэдэсний хэвийн ажиллагаа алдагддаг.

Ходоодны хүчилгүй болоход магни, цинк, төмөр, зэс зэрэг микроэлемент болон В6, В9, В12 зэрэг витаминыг организм авч чадахгүй болдог.

Цинк нь алкоголийг задалж, цус үүсэхэд оролцож , хүчил-шүлтийн тэнцвэрийг зохицуулахад оролцохоос гадна 300 гаруй ферментийн нийлэгжилтэд оролцож, ДНК-н үүсэхэд оролцдог байна. Тиймээс цинк дутагдахад организм эрүүл байх ямарч үндэслэлгүй гэдэг нь харагдаж байгаа байхаа.

В12 витамин цусны эсийн синтезд оролцдог, ДНК-н нийлэгжилтэд оролцоно, организмд энерги үүсэхэд оролцдог ба энэ вит дутагдахад хүн ямарч тамир тэнхээгүй болдог, мэдрэлийн эсийн миелинэн давхаргын бүтцэд оролцдог тул мэдрэлийн өвчнүүд, саа өвчнөөр өвчлөх магадлал ихэсдэг, ой ухаанаа алдах(деменци), Альцгеймерийн өвчнөөр өвчлөх болон ходоод гэдэсний эсүүд нөхөн төлжилтгүй болж хоол боловсружлах замын архаг үрэвсэл (ходоодны үрэвсэл, улайлт, шарх болон гэдэсний үрэвсэл, цөсний хүүдийн үрэвсэл) эдгэрэх нь удаан болдог. В6, В9, В12 витаминыг махнаас авч чадахгүй болоход цусанд гомоцистеин их болж цус өтгөрч зүрхний шигдээс болдог. (шигдээсийн 20-30% нь гомоцистеинаас болдог)

Америкийн алдарт натурапат эмч Dr. Jonathan Wright хоол боловсруулах замын өвчтэй хүмүүсийн ходоодны хүчлийг шалгахад 90% нь хүчил багатай байжээ. Тиймээс давсны хүчлийн шахмалыг аптектаа захиалгаар хийлгүүлж өвчтөнүүддээ уулгаж эмчилдэг байсан ба сүүлдээ энэ нь Betain HCL нэртэй болж бүх Америк орон даяар зарагддаг болсон байна. Түүнээс гадна Jonathan Wright эмч өвчтөнүүддээ pepsin, papaina, bromelaina болон нойр булчирхайн ферментүүд уулгаж эмчилдэг байжээ.

Ходоодны хүчил бага болоход махыг задлахгүй болж задраагүй уураг ихээр хуримтлагдаж үрэвсэл үүсгэж ямар нэг өвдөлт ихэсдэг. Архаг өвчтэй хүмүүсийн 90% нь ходоодны хүчил багатай байдаг. Ходоодны хүчил бага болоход:

Улаан батга болон арьсны өвчин, арьс цайх, аутоиммунный өвчнүүд , үе мөчний өвчнүүд, бамбайн үрэвсэл ,гуурсан хоолойн багтраа болон уушиг мөгөөрсөн хоолойн үрэвсэл, зүрхний булчин сулрах болон зүрхний хэм алдагдах, сэтгэл гутрал, чихрийн өвчний 2-р хэлбэр, нүдний шар толбо хатингарших болон бусад нүдний өвчин, сонсгол муудах, бэлгийн чадавхигүй болох, вирус, бактери, мөөгөнцөр, шимэгчдээр үүсгэгддэг өвчинд өртөмтгий болохоос гадна ходоодны өвчнүүд, элэг цөсний өвчин, нойр булчирхайн өвчин, гэдэсний үрэвсэл зэрэг олон өвчнөөр өвчилдөг.

Вересаевын "Эмчийн тэмдэглэл" номны 97-р хуудсанд ходоодны хүчлийг саармагжуулж байгаад урвах тахлын нянгаар эмч нар өөрсдийгөө халдварлуулж туршсан тухай байдаг. 100-д жилийн өмнө эмч нар организмыг нянгаар халдварлуулахын тулд ходоодны хүчлийг саармагжуулах ёстой гэж мэддэг байсан байна. Гэтэл өнөөгийн эмч нар энэ тухай ямарч ойлголтгүй ходоодны хүчил хүчиллэг байж болохгүй гэж бүгд ярьж байгааг юу гэж ойлгох вэ? Ингэж хэлээд баахан хүнийг ходоодны хүчилгүй болгочихоод өвчин их байна, буруу хооллоод өвчлөөд байна гэж яриад сууж байж болох уу? Машины моторыг тосгүй юмуу, шүүлтүүрийг нь хийхгүйгээр машин хэвийн ажиллахгүй гэдгийг бүх жолооч мэднэ. Гэтэл ходоодны хүчилгүйгээр организмд хэвийн ажиллах боломж байхгүй гэдгийг ойлгох тийм хэцүү байна гэж үү ??? Би энд цоо шинэ юм юу ч бичээгүй. Энэ тухай физиолог, биохимийн номонд бичээстэй байгаа.

Ингэж эмч нар бид хүмүүсийг өвчлүүлээд, өвчтөн бэлтгээд байгаагаа мэдэхгүй байна. Хүчил хориглодог эмнүүд бол эмийн концернуудын бизнес. Тэд эмээ зарахын тулд хүчил их байж болохгүй гэж байнга сурталчилдаг. Тэр ч байтугай европод бензин колонк, сонин зардаг мухлаг. супермаркетууд болон хүнсний дэлгүүрт хүчилгүй болгодог эмийг рецептгүй худалдаалдаг. Үүнийг хүмүүсийн төлөө хийж байгаа гэж бодож байна уу ??? Энэ бол дэлхийн хүн амын тоог хязгаарлахын тулд хийж байгаа ажил шүү. Бид тэдний үгийг дагаад ходоодны хүчил их байвал хавдар болно гэж ичихгүй хэлдэг болоод байна. Ходоодны хавдрын үндсэн шалтгаан нь H.pylori, юмуу ходоодны хүчил их байгаагаас болдоггүй. Харин ч эсрэгээр ходоод хүчиллэг чанараа алдаж ходоодны хүчил ялгарахгүй болоход ходоодонд хорт хавдар үүсдэг. Зөвхөн ходоодны хавдар ч биш өөр хавдрууд ходоодны хүчилгүй болсон үед л үүсдэг.

Хавдрын эсийг хамгийн сайн хайлуулдаг зүйл бол пепсин, гемотрипсин, трипсин байдаг. Эдгээр нь ходоодны хүчил хүчиллэг үед ялгардаг. Пепсин ходоодны хүчлийн хамт бүх төрлийн гаднын биетийг хайлуулж, чөлөөт радикалын гэмтээсэн эсүүд, канцерогенный бодисууд(хавдар үүсгэдэг), хүнд металлууд ,цацраг идэвхт бодисуудыг бас задалдаг. Пепсиний хэмжээг ихэсгэхийн тулд 1 гр давс амандаа хийж хайлахаар нь залгих ба үүнийг өдөрт 10 удаа давтах ёстой. Хоол идсэний дараа 30-40 минутын дараа давс амандаа хийж хайлахаар нь залгивал ходоодны хүчлийг нэмэгдүүлэн сэргээж хоол боловсруулалтыг сайжруулна гэж Академич Болотов хэлсэн байна. Пепсин их байвал организмыг залуужуулж, эрүүлжүүлдэг гэж Болотов хэлдэг. Ходоод хүчтэй хүчиллэг үед пепсин ялгардаг.

Юм идэх үедээ шингэн юм уувал ходоодны хүчлийг шингэлж хоол боловсруулалтыг муутгана. Харин давстай шингэн уувал ходоодны хүчлийг шингэлдэггүй рН нь хадгалагдаж үлддэг. Давс нь ходоодны хүчлийг улам хүчтэй болгож насыг уртасгадаг. Хэрэв хүн бага давс идвэл амархан хөгширнө.

Давс их идвэл муу гэдгийг баталсан судалгаа байхгүй. Болотовын бальзамыг би бичсэн байгаа, энэ бэлдмэлийг уусан хүмүүсээс хавдраар болон зүрхний өвчнөөр өвчилсөн хүн байхгүй гэж түүний нэг шавь нь ярьж байсан. Энэ бэлдмэл ходоодыг хүчиллэг болгодог. Ходоодны хавдраар өвчлөхгүй байхын тулд бид ходоодоо хүчиллэг байлгах ёстой.

Монголчуудын 80 гаруй хувь нь хүчил ихтэй, тиймээс хеликобактеритай гэдэг бол худлаа үг. Хүчиллэг ходоодонд уг бактери байдаггүй. Монголчуудын 80% нь хүчил ихтэй бол бид хэр баргийн өвчнөөр өвчлөхгүй урт наслах ёстой. Ингэж худлаа яриад ходоодны хавдраар дэлхийд толгой цохиж яваа биз дээ. Одоо энэ үзүүлэлтээрээ бусдаас тасархай түрүүлэх гээгүй юм бол хеликобактерийн тухай ярих, эмчлэхээ больж хүмүүсийнхээ ходоодыг хүчиллэг болгоход анхаарах хэрэгтэй. Хүчиллэг ходоодонд хавдар үүсдэггүй. 

Украины Днепропетровск хотын Гастроэнтерологийн танхимын профессор Н.Гриченкогийн хийсэн судалгаагаар хүмүүсийн 60% нь хеликобактеритай байсан ба эдгээр хүмүүсийн 4%-д ходоод,12 хуруу гэдэсний шарх үүсгэсэн байсан тул үлдсэн хүмүүсийн хеликобактерийг эмчлэх шаардлагагүй гэж үзсэн байна.

Ходоодны хүчил хүчиллэг үед ходоод гэдэсний өвчин болон бусад өвчнөөр бараг өвчилдөггүй. Яагаад гэвэл организм авах ёстой витамин, минерал, аминхүчил зэргийг идэх юмнаас авч организмын өөрийгөө цэвэрлэх ажиллагаа хэвийн явагддаг тул организм бохирдох нь бага байдаг. Энгийн жишээ гэвэл хүчил багатай хүмүүс хоолны хордлогод байнга өртдөг. Тиймээс бүх өвчнийг эмчлэхийн тулд хамгийн түрүүнд ходоодыг хүчиллэг болгох ёстой. Ходоод хүчиллэг байж болохгүй гэж үндэслэлгүй юм ярихаа болих хэрэгтэй.

БАДРАХЫН БАЯРСАЙХАН

КРАКОВ 2022-2-20

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.