Х.Цагаанбаатар жүдо бөхийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулна

Twitter Print
2014 оны 05-р сар 26-нд 15:47 цагт
Мэдээний зураг,

Монголын Пара жүдо бөхийн холбооны шинэ ерөнхийлөгчөөр Х.Цагаанбаатар сонгогдлоо. Дэлхийн аварга, Олимпийн хүрэл медальт тамирчин маань спортын замналаа өндөрлөж жүдо бөхийн хөгжилд хувь нэмрээ оруулахаар болж байна. Энэ сарын 30, 31-нд Пара жүдогийн улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Уг тэмцээнд амжилт гаргасан тамирчид Азийн наадам, Дэлхийн аваргад оролцох эрхээ авах аж. Жүдо бөхийн төрлөөр Монгол улсаас анхны Олимпийн аварга төрсөн. Тус холбоо цаашдаа олон зүйл дээр анхдагч болох зорилготой шинэ ажлуудыг хийж байна.

Жүдо бөхийн төрөл нь манай улсад 1960-аад оны эхээр хөгжиж Олимпийн наадмаас 1 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль манай тамирчид хүртсэн. Мөн Дэлхийн аваргын тэмцээнээс эрэгтэйчүүдээс Х.Цагаанбаатар, эмэгтэйчүүдээс М.Уранцэцэг нар алтан медаль хүртсэн билээ.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.