Викториа Бэкхэм Ким Кардашианы хуримын даашинзыг хийхээс татгалзжээ

Twitter Print
2014 оны 05-р сар 26-нд 15:22 цагт
Мэдээний зураг,

Их Британийн хамгийн алдартай эрхэм хүн, хөлбөмбөгийн од Дэвид Бэкхэмийн эхнэр, алдартай дизайнер Виктория Бекхэм элдэв дуулиан, хов живийн эзэн, Америкийн реалити шоуны од Ким Кардашианы хуримын даашинзыг урлахаас эрс татгалзжээ. 

Английн алдартай "Standard" сэтгүүлд өгүүлснээр Ким хуримынхаа өдөр олон даашинз өмсөх, тэр дундаа Викториа Бэкхэмийн загвараар гоёхыг хүсч захиалга өгсөн боловч дээдсийн хүрээнийхэнд үйлчилдэг Викториа өөрийн загварынхаа нэр хүндийг унагахаас сэргийлж татгалзсан хариу өгсөн байна. Гэхдээ "ажил ихтэй тул амжихгүй" гэсэн дипломат хариултаар захиалгыг буцаасан гэж тус сэтгүүлд дурджээ. 

“Ким амьдралынхаа хамгийн чухал өдөр Виктория Бекхэмийн загварын даашинз өмсөхийг хүссэн. Гэвч Виктория зөвхөн Хатан хааны гэр бүл болон дээдсийн хүрээнийхэнтэй л харьцдаг юм байна. Иймээс тэр реалити шоугаар алдаршсан хоёрдугаар зэргийн одтой харьцахаас татгалзсан” гэж Кимд ойр нэгэн эх сурвалж мэдээлсэн байна.

Хангалттай их мөнгөнөөс илүү бизнесийн нэр хүндээ чухалчилж үзсэн Викториад олон хүн нэн таашаалтай хандаж буй гэнэ. 

Эгч дүүсээрээ нийлж өдөр тутмынхаа амьдралыг телевизийн дэлгэцээр дамжуулан хүмүүст дэлгэж, хувийнхаа амьдралаар бизнес хийж, мөнгө олдог эгч дүүс Кардашиануудад олон нийт таагүй ханддаг. Тэр дундаа Ерөнхийлөгч Обамагийн гэр бүл хүртэл өсвөр насныханд муу үлгэр дууриал болж байна хэмээн охидууддаа шоуг үзэхийг хориглодог. Харин түүний нөхөр Канье Уэстийг сайн бизнесмэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг, хөгжмийн ертөнц ч өндрөөр үнэлдэг. Ким, Канье нарын хайр дурлалаас Норт охин төрсөн ч олон нийтийн хандлага өөрчлөгдсөнгүй. 

Юутай ч энэ сарын 24-нд улс дамжин хуримлаж, суу алдар нь түгсээр байгаа хуримын зураг чанд нууцлагдаж, цахим ертөнцөөр огт тараагдахгүй байгаа нь харуул хамгаалалтандаа хэр их хөрөнгө мөнгө зарцуулж, насан туршийн дурсамжит өдрөө олон нийтэд дэлгэхийг хүсээгүй Канье Вэстийн хичээл зүтгэл ямар байсныг харж болохоор байна. Тэрээр хуримынхаа тухай хэлэхдээ "Энэ өдөр хайртай бүсгүйнхээ мөрөөдлийн хуримыг, хэзээ ч дахин давтагдашгүйгээр хийж, мөнхлөхийг хүсч байна" гэсэн байна.

Ц.Мөнхбаяр

 

 

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.26.194.11) 2014-05-26 22:17
      • 0
      • 0

      За за. Таарч тохирч л байвал болоош дээ.

      Хариулах