
Төрөл саднаа нэрлэхүй
Ураг төрлөө нэрлэх ёсон
· Аавын талыг АВГА
· Ааваас тань дүү бол БАГА АВГА
· Ааваас тань ах эгч бол ИХ АВГА
· Ээжийн талыг НАГАЦ
· Ээжээс тань дүү бол БАГА НАГАЦ
· Ээжээс тань ах эгч бол ИХ НАГАЦ
· Авга, нагацын хүүхдүүд таны хувьд ҮЕЭЛ
· Үеэлийн хүүхдүүд таны хувьд ХАЯАЛ
· Хаяалын хүүхдүүд таны хувьд ҮЕЭНЦЭР
· Үеэнцэрийн хүүхдүүд таны хувьд ХАЯАНЦАР
· Таны эмэгтэй дүүг ЭГИ гэж нэрлэнэ
· Таны төрсөн ах дүүсийн хүүхдүүд таны хувьд БҮЛ_ДҮҮ
· Таны хүүгийн хүүхэд таны хувьд АЧ
· Ачийн хүүхэд таны хувьд ЖИЧ
· Жичийн хүүхэд таны хувьд ГУЧ
· Таны охины хүүхэд таны хувьд ЗЭЭ
· Зээгийн хүүхэд таны хувьд ЗЭЛ
· Өвөөгийн аавыг БУУРАЛ ӨВӨӨ
· Буурал өвөөгийн аавыг ӨНДӨР ӨВӨӨ
· Өндөр өвөөгийн аавыг ТЭРГҮҮН ӨВӨӨ
· Тэргүүн өвөөгийн аавыг ЭЛЭНЦ ӨВӨӨ
· Элэнц өвөөгийн аавыг ХУЛАНЦ ӨВӨӨ гэнэ.
· Ахтай тань гэрлэсэн эмэгтэйг БЭРГЭН ЭГЧ
· Дүүтэй тань гэрлэсэн эмэгтэйг БЭР гэнэ
· Эгчтэй тань гэрлэсэн эрэгтэйг ХҮРГЭН АХ
· Дүүтэй тань гэрлэсэн эрэгтэйг ХҮРГЭН ДҮҮ гэнэ
· Нэг дэх гэрлэлтийг АРИУН ГЭР БҮЛ
· Хоёр дахь гэрлэлтийг ЭВЛЭГ ГЭР БҮЛ
· Гурав дахь гэрлэлтийг ХОЛИОН ГЭР БҮЛ
· Үүнээс цаашхыг ЗАВХУУЛ ГЭР БҮЛ гэнэ.
Дусал Мэдлэг
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.