Гүржийн эдийн засаг хурдацтай өсөж эхэлжээ

Twitter Print
2022 оны 11-р сар 06-нд 13:46 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын хөрш Гүрж улс энэ онд эдийн засаг нь хамгийн хурдацтай өсөж байгаа улсаар тодрох өндөр магадлалтайд тооцогдож байна. Үүнд ОХУ Украин руу довтолсны дараагаар, мөн Ерөнхийлөгч Владимир Путин цэргийн дайчилгаа зарласантай холбоотойгоор Гүрж рүү ОХУ-аас 100 мянга гаруй иргэд дүрвэсэн нь хамгийн ихээр нөлөөлснийг шинжээчид онцолж байна.

Дэлхийн улс орнуудын дийлэнх нь эдийн засгийн хямралтай тулгарч буй энэ үед Хар тэнгистэй хиллэдэг, 3.7 сая хүн амтай Гүрж улсын эдийн засгийн өсөлт 2022 онд 10 хувьд хүрэх төлөвтэй байгааг олон улсын байгууллагууд тооцолжээ. Ингэснээр 2021 оны байдлаар ДНБ нь 19 тэрбум ам. доллартай тэнцэх Гүрж улс эдийн засгийн өсөлтөөрөө Вьетнам, Кувейт улсуудыг ардаа орхих юм.

Гүржийн хамгийн том банк болох TBC банкны Гүйцэтгэх захирал Вахтанг Буцхрикидзе, "Эдийн засгийн тал дээр Гүрж улс маш сайн яваа. Эдийн засгийн өсөлт явагдаж байгаа харагдаж байна. Жижиг дунд бизнес гэлтгүй том компаниудын ч үйл ажиллагаа амжилттай явагдаж байна. Бүх л салбарын ажил сайн явж байна." хэмээн ярьжээ.

Статистик мэдээнээс харвал 2022 он гарснаас хойш Гүрж рүү ОХУ-аас 112 мянга гаруй хүн дүрвэсний 43 мянга нь ОХУ анх Украин руу довтолсны дараагаар, үлдсэн нь В. Путин цэргийн хэсэгчилсэн дайчилгаа зарласнаас хойш дүрвэсэн байна.

Европын Сэргээн босголт, хөгжлийн банк өнгөрсөн 3-р сард Украинд болж буй дайн Гүржийн эдийн засагт том цохилт болно гэсэн бол Дэлхийн банк 4-р сард Гүржийн эдийн засгийн өсөлт 5.5 хувиас 2.5 хувь болж буурна хэмээн тооцолж байсан билээ. Эдгээр таамаглалуудыг үл харгалзан Гүржийн эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоо руу шилжихэд ойрхон болсон байна.

Нөгөө талаас хэдэн арван мянган оросууд тэр дундаа бэлэн мөнгө ихтэй IT мэргэжилтнүүд ихээр орж ирсэнтэй холбоотойгоор байр орон сууцны түрээсний үнэ огцом нэмэгдэж, гүржүүдийн зарим нь ажлаа байраа оросуудад алдаж эхэлжээ.

Өнгөрсөн 4-р сараас 9-р сарын хооронд оросууд банк болон мөнгө гуйвуулгын үйлчилгээний тусламжтайгаар Гүрж рүү нийт 1 тэрбум ам. доллар шилжүүлжээ. Уг мөнгөний урсгалын ачаар Гүржийн үндэсний валютын ханш чангарчээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (203.169.50.7) 2014-05-28 20:58
      • 0
      • 0

      Эцэг эхчүүдэд: Англи хэл дээр уран зохиолын номыг уншиж, ойлгож сурах 1 сарын эрчимжүүлсэн курс 6 дугаар сарын 10-наас долоо хоногийн 6 өдөр, өдөр бүр 10-18 цагийн хооронд хичээллэнэ. Эхний хагас сард шатласан 7 түвшиний номуудыг унших, сонсох, орчуулах дадлагын хичээлүүд, сүүлчийн 2 дугаар хагаст бодит уран зохиолын номуудын бүтэн бичлэгийг англи хэл дээр сонсох, бичих, орчуулах ажилбаруудыг гүйцэтгэнэ. Энэхүү сургалт нь бодит уран зохиолын номуудыг англи хэл дээр богино хугацаанд хэрхэн ойлгож, уншиж сурах арга, техникийг хүүхдүүдэд эзэмшүүлэх, дадал чадварыг суулгах, төлөвшүүлэх, тэвчээртэй суралцах, мэдлэг эзэмших бүхий л боломжийг олгох болно. Сургалтын бүх явцад суралцагчдын англи хэлний хэллэг, аялгууг эрс дээшлүүлнэ. Сургалтын материалуудыг багш хангана. Холбоо барих: 99922603

      Хариулах

    • Зочин

      (183.81.169.66) 2014-05-27 11:20
      • 0
      • 0

      t1 nowshnuud!!!

      Хариулах

    • Зочин

      (49.0.133.193) 2014-05-26 21:56
      • 0
      • 0

      би анх удаа чин сэтгэлээсээ уйлсан ард түмнийг олж харлаа. Урьд нь удирдагчинхаа хажууд үйлж байсан нь хүүрмаг байжээ. Хөөрхийдөө үнэхээр өрөвдөж байна.

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.4) 2014-05-26 20:05
      • 0
      • 0

      Аймаар, аймаар. Яаж ингэж хvлцэнгvй байж чадаж байнаа.

      Хариулах

    • Зочин

      (202.179.11.202) 2014-05-26 16:11
      • 0
      • 0

      Тйийшх ёх йбшлхйи бүү

      Хариулах