Аль болох цөөн зүүгээр аль болох илүү үр дүнд хүрэхийг эрмэлздэг байх нь маш чухал

Twitter Print
2021 оны 05-р сар 30-нд 12:41 цагт
Мэдээний зураг,

Өөрийн өдөр тутмын эмчилгээ, практикт түлхүү хэрэглэдэг зүү эмчилгээний аргыг танилцуулъя. Гэхдээ ихэвчлэн олон онолуудыг хослуулан сонгодог л доо.

За энэ бол Master Dr. Richard Tan багшийн Balance Method юм. Сүүлийн үед АНУ, Европт их өргөн дэлгэр хөгжиж байгаа. Жишээ нь Америкт Eileen Han (Dr. Tan's direct disciple) голчлон энэ аргыг үргэлжлүүлэн зааж байгаа ба Европт ч бас цөөнгүй ирсэн. Харин Европт Франц эмч бүсгүй Del F Armand голчлон зааж буй.

Master Tung Style-г Миний мэдэхээр Америкт Susan Johnson, Brad Wisnant нар түлхүү зааж сургалт зохион байгуулж байна. Гэхдээ тэд бол Тунг мастерын шууд (direct disciple) буюу гарын шавь нар биш.

Энэ аргыг сонирхох болсон суурь нь Master Tung-ийн (МТ) онолоос үүдэлтэй. МТ арга нь ВМ (Balance Method) -с ялгаатай тал нь сүвүүдээ яг таг цээжилж сурсан байх ёстой болдог. Гэхдээ ямар ч системд адил талууд, онолын ижил үндэслэлүүд байдаг. Master Tung Style, Balance Method, Koryo Hand Therapy, auricular acu, Nogier- style , Dr. Yamamoto's scalp acu, Abdominal acu, зэрэг системүүдэд давхарддаг, ижил байршил, заалттай боловч өөр өөр нэртэй сүвүүд, эсвэл ижил сүвүүдийг арай өөр байдлаар байршлыг нь тодорхойлсон байх нь элбэг тохиолддог.

Энэ бүхнийг бичихдээ Манай МУАУ-ы тухай та бидний мэдэх зүйлийг давтах гэсэнгүй. Ердөө л залуу мэргэжилтнүүддээ тэдний сонсоогүй, мэдээгүй байгаа мэдээллийг л хүргэх гэсэн санаа юм. Өөрийгөө бүхнийг мэддэг гэж бодох бодол биднийг хязгаарлаж цааш хөгжихөд хамгийн том саад болдог. Бидний ихэнх маань сурсан зүйлээ хамгийн сайн нь, бас хангалттай гэж боддог. Энэ хязгаараас давж гарах нь хөгжих чухал алхам болдог.

Master Tung-ийн эмчилгээний аргад Bloodletting буюу хануурын арга том байр эзэлдэг бол бусад микро системд тэр бүр дурдагддаггүй. Гэхдээ МУАУ-ы ханах заслаас өөр байдаг.

Зүү эмчилгээний тухай нэмж хэлэхэд аль болохоор цөөн зүү хэрэглэхийг эрмэлздэг. Учир нь зүү эмчилгээ нь өвчтөнийхөө чи энергийг хэрэглэж байдаг учраас. Тиймээс ч ядруу, дор орсон өвчтөнүүдэд зүү тавих цээртэй, зүү тавиад ядраачих байх гэх мэтээр ярьдаг шүү дээ. Зүү тавьснаар тухайн хүнд биед нь огт байхгүй эрчим энергийг бий болгож байдаг биш, ердөө л зогсонги байдалд орсон, хаагдаж боогдсон, арвидсан хомсдсон зэргийг л нээж тэнцүүлж байгаа хэрэг юм.

Тийм учраас л таван махбодийн зүүний онолд сайндаа л 2-5 сүв сонгож эмчилгээ хийдэг ба үр дүн нь үнэхээр гайхалтай байдаг. Тиймээс залуу эмч мэргэжилтнүүд маань зүү эмчилгээ хийх бүртээ өвчтөнөө үзэж оношилж, бодит байдалд тохируулан өөр өөр сүвийг сонгож, арга тактикаа өөрчлөн, аль болох цөөн зүүгээр аль болох илүү үр дүнд хүрэхийг эрмэлздэг байх нь маш чухал.

Зүү огт үйлчилдэггүй хүмүүс ч байдаг. Нийт хүн амын 3% орчим нь тийм "ажирдаггүй" улсууд байдаг гэсэн судалгаа байдаг. Бас мэс ажилбарын дараа зүү эмчилгээний үр дүн мэдэгдэхүйц багассан хандлага ажиглагддаг. Бас хэт эмзэг, айдастай хүмүүс ухаан алдах тохиолдол бишгүй л гардаг. Тэгэхээр залуус минь зүү тавиад л бүх асуудлыг шийдчихнэ гэж бодож болохгүй.

Тэгээд ч зүү эмчилгээ нь хамгийн шилдэг нь гэж хэлж болохгүй. Мэргэжилтэн бүрт л өөрийн сайн эзэмшсэн, хэрэглэх дуртай эмчилгээний аргууд бий. Миний хувьд та бүхнийхээ сонсож мэдэж амжаагүй байгаа мэдээллээс л бага сага дурдаж буй нь энэ билээ.

Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (203.169.50.7) 2014-05-28 20:40
      • 0
      • 0

      Эцэг эхчүүдэд: Англи хэл дээр уран зохиолын номыг уншиж, ойлгож сурах 1 сарын эрчимжүүлсэн курс 6 дугаар сарын 10-наас долоо хоногийн 6 өдөр, өдөр бүр 10-18 цагийн хооронд хичээллэнэ. Эхний хагас сард шатласан 7 түвшиний номуудыг унших, сонсох, орчуулах дадлагын хичээлүүд, сүүлчийн 2 дугаар хагаст бодит уран зохиолын номуудын бүтэн бичлэгийг англи хэл дээр сонсох, бичих, орчуулах ажилбаруудыг гүйцэтгэнэ. Энэхүү сургалт нь бодит уран зохиолын номуудыг англи хэл дээр богино хугацаанд хэрхэн ойлгож, уншиж сурах арга, техникийг хүүхдүүдэд эзэмшүүлэх, дадал чадварыг суулгах, төлөвшүүлэх, тэвчээртэй суралцах, мэдлэг эзэмших бүхий л боломжийг олгох болно. Сургалтын бүх явцад суралцагчдын англи хэлний хэллэг, аялгууг эрс дээшлүүлнэ. Сургалтын материалуудыг багш хангана. Холбоо барих: 99922603

      Хариулах