Сү.Батболдоос Нийслэлийн прокурор нэхэмжилсэн үнийн дүн 713,5 тэрбум төгрөг

Twitter Print
2021 оны 04-р сар 25-нд 13:50 цагт
Мэдээний зураг,

Сү.Батболдоос Нийслэлийн прокурор төр нийтийн эрх ашгийн өмнөөс нэхэмжилсэн үнийн дүн 713,5 тэрбум төгрөг. Харин 2015-2018 оны хооронд Оюутолгой ХХК манай улсад төлөх ёстой татварын актын дүн 649 тэрбум. Сая энэ хөл хорио эхлэхэд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар энэ 649 тэрбум төгрөгийг аваад иргэн бүртээ 300 мянган төгрөг болгоод өгчихсөн.

Оюутолгой сайндаа, манай Засгийн газар супертээ энэ мөнгийг авч өгөөгүй. Энэ бол татварын актаар арбитрт заргалдаж байгаа үед дэнчинд тавьсан мөнгө. Одоо Арбитрийн шүүх дээр манай улс ялагдвал энэ мөнгийг Оюутолгойд эргүүлж төлнө. Та бүхэн бод доо, ганцхан Сү.Батболд хэмээх олигархын бидэнд учруулсан хохирол 713,5 тэрбум байхад 3 саяулаа 300,300 гаар хувааж авсан үнийн дүн 649 тэрбум... Бас дээрээс нь олон улсын шүүхэд Сү.Батболдын тухай мэдүүлсэн өдөр 2021 оны 1 р сарын 20. Харин У.Хүрэлсүх сайн дураараа огцорсон өдөр 2021 оны 1 р сарын 21. Сү их ууртай, бас бяртай байгаа биз... Одоо 4 р сарын 30 гэхэд бид арбитрийн шүүхэд сөрөг нэхэмжлэлээ гаргаж өгөх ёстой.

Сөрөг нэхэмжлэлд Оюутолгойн гэрээг байгуулахад авлига авч өгөлцсөн юм аа гээд Сү.Батболдын 6 улсын шүүх дээр битүүмжлэгдээд байгаа хөрөнгүүдийн жагсаалтын баримтуудыг Засгийн газрын зүгээс гаргаж өгөх ёстой. Хэрэв ингэж чадвал Монгол Улс олон улсын шүүх дээр ялна. Харин чадахгүй бол бид хэзээ ч Оюутолгойгоосоо ашиг авахгүй харин ч үр хүүхэд маань өртэй үлдэх болно. Энэ бүхний төлөөх дайн явагдаж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд МАН аас хэн дэвшихийг, энэ Ерөнхий сайд хэзээ огцрохыг, дараа дараагийн алхам нь юу байхыг Лондонд шийднэ. Энд шийдэхгүй. Яагаад гэвэл МАН эрх баригч...Тэд л Рио Тинтод хэрэгтэй. Тэрнээс маниусын хэн нь ч тэдэнд падлийгүй... Ийм л бодлогын дайны хөлд бултаараа өртөж байна даа. Маниус ч олны хэсэгт гүйгээд л байна, барах болов уу даа...

Л.Мөнхбаясгалан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • би

      (76.175.52.36) 2021-04-21 11:45
      • 0
      • 0

      Ии баттулгын мөнгө хүчтэй хүчтэй эзнийхээ өмнөөс мөн ч их бусад руу буудах юмаа үг үзгээрээ

      Хариулах