
Та тэнхлэг тохиргоо алдагдсан байна гэж ойлгоод цаг зав, мөнгөө үрээд байгаа юм биш биз? Хэрвээ тийм бол ийм хурдтай явах үед жолооны хүрд салгалах нь дугуйн баланс тохиргоо алдагдсаны шинж байдаг.
Баланс тохиргоо гэж юуг хэлдэг вэ?
Обуд дугуй нь эргэлтийн явцад төвөөс зугтах хүч жигд бус үйлчилж тодорхой хурдан дээр жолооны хүрд салгалах хэлбэрээр ажиглагдахыг хэлдэг. Үйлдвэрээс ирж байгаа шинэ автомашины дугуй, обуд нь баланс тохиргоо хийгдсэн байдаг.
Ямар үед алдагддаг вэ гэж үү?
- Автомашиныхаа дугуйг солих үед
- Дугуйгаараа ямар нэгэн гадны биет мөргөх, цохих үед
- Дугуйн нөхөөс хийлгэсэн үед
- Олгой хаймар хийлгэсэн үед
Баланс тохиргоо алдагдвал ямар хор уршигтай байдаг вэ?
- Ихэвчлэн цапны шарик нурдаг, мөн явах эд ангийн втулка резин болон жолооны хүрдтэй холбогдолтой эд ангиудад сөргөөр нөлөөлж ашиглалтын хугацааг багасгаж өндөр зардалтай засвар хийлгэхэд хүрдэг. Шавар шавхай, цас хунгарт автомашин суусан үед ухаж гаргадаг ба дугуйн обуд доторх шавар, цас мөсийг ховхолж унагаагүйгээс болж дугуйнд жигд бус ачаалал ирж жолооны хүрд салгалах тохиолдол үүсдэг тиймээс та шулуун замд явахаасаа өмнө бүх дугуйн обудны дотор талд наалдсан цас, мөс, шавар шавхайг цэвэрлэж байхыг зөвлөж байна.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.