Тэрбумтан М.Блумберг сонгуулийн сунгаанд 1.05 тэрбум ам.доллар зарцуулжээ

Twitter Print
2020 оны 04-р сар 28-нд 10:18 цагт
Мэдээний зураг,

Тэрбумтан Майкл Блумберг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэхээ мэдэгдэж, сонгуулийн кампанит ажлаа эхлүүлснээс хойш 3 сар гаруйн дараа гуравдугаар сарын 4-нд сунгаанаас нэрээ татсан билээ.

Тэрбээр 104 хоног үргэлжилээд өндөрлөсөн сонгуулийн кампанит ажилдаа нийт 1.05 тэрбум ам.доллар зарцуулсныг - Холбооны Сонгуулийн хорооны шинэ тайланд дурдсан байна. Энэ нь сонгуулийн кампанит ажлын 104 хоногт-өдөрт дунджаар 10 сая доллар зарцуулсан гэсэн үг юм.

Дэлгэрүүлж үзвэл 566 сая ам.долларыг ТВ, радио, дижитал зар сурталчилгаанд зарцуулсан байна. Мөн Америкийн үндэсний хөл бөмбөгийн лигийн /NFL/ аварга шалгаруулах “Super Bowl-2020” тэмцээний тоглотын үеэр цацагдах сурталчилгааны 60 секундыг авахад 10 сая ам.доллар төлжээ. Тэрбээр кампанит ажлынхаа үеэр "Хамгийн гол зорилго бол Доналд Трампаас салах явдал юм. Би бүх мөнгөө Трампаас салахын тулд зарцуулж байна" гэж мэдэгдэж байв.

Б.Саранцацрал

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.