
Реппер Канье Уэст, реалити шоуны од Ким Кардашиан нарын тансаг хурим Парист эхэлсэн байна. Олон сарын турш хуримандаа бэлдсэн одуудын хурим нүсэр бас тансаг болж байгааг гадны хэвлэлийнхэн онцоллоо.
Канье Уэст хуримандаа нисдэг тэргээр хүрэлцэн ирсэн бол Ким охиныхоо хамтаар хуримын ордонд иржээ. Тэдний хурим гурван хэсгээс бүрдэх бөгөөд энэ зөвхөн эхнийх нь юм. Энэ удаагийн ёслолдоо сүйт хархүү Канье шаргал хослолоор гоёсон бол сүйт бүсгүй Ким бариун цагаан даашинз өмссөн байжээ.
Түүнчлэн гэрлэх ёслол болох цайзыг 16 дугаар зуунд барьсан байна. Канье түрээсэнд нь 400 мянган доллар төлжээ. Дараа нь гэрлэгсэд болон тэдний зочид цайзаас 10 км зайд орших Corsini Villa a Castello харшид очсон байна.
Энэ завсар телевизийн од бүсгүйн ээж Крис Женнер нөхөр Брюсийн хамтаар Парис хотоор сайхан нь аргагүй зугаалж яваа нь паппарациудын дуранд өртжээ. Тэд салах гэж байгаагаа бүр өнгөрсөн оны аравдугаар сард зарласан ч, хуримын бөгж эмэгтэйн гарт гялалзан харагдаж байсныг хэвлэлийнхэн онцлов. Мөн хосуудын хуримыг сурвалжлахаар 500 гаруй сэтгүүлч зураглаач Парис хотод очжээ.
Гэвч тэдний хуриманд ямар нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлийг нэвтрүүлэхийг Ким Кардашиан хориглосон бөгөөд хуримын талаар мэдээлэх, зураг дарсан тохиолдолд шүүхэд хандахаа мэдэгдээд байсан юм.











E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505