Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүн гарлаа

Twitter Print
2014 оны 05-р сар 26-нд 11:07 цагт
Мэдээний зураг,

Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны урьдчилсан дүнгээр тэрбумтан, 47 настай Петр Порошенко сонгогчдын 57.37 хувийн санал авсан бол экс Ерөнхий сайд Юлия Тимошенко 12.39 хувийн санал авсан талаар “ВВС” агентлаг мэдээллээ. Тус улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг сурвалжлахаар 19 орны 270 гаруй сэтгүүлч нийслэл Киев хотод хүрэлцэн иржээ. Олон улсын сэтгүүлчдийн мэдээлж буйгаар “Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Оросын талыг баримтлагчид хэд хэдэн удаа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахыг оролдсон ч тус улсын армийн цэргүүд таслан зогсоосон байна. Мөн санал хураалтын байруудын гадна талбайд сонгогчдын саналд нөлөөлөх оролдлого гарсан” гэжээ.

Харин сонгуулийг сурвалжлахаар ОХУ-аас ямар ч сэтгүүлч болон сурвалжлах баг ирээгүй гэж “Ukraine agency” мэдээллээ. Оросын талаас өнөөг хүртэл Виктор Януковчийг хууль ёсны Ерөнхийлөгч гэж үзэж буйгаа мэдэгдсэн юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.