Элэг цэвэрлэх

Twitter Print
2021 оны 01-р сар 25-нд 13:56 цагт
Мэдээний зураг,

Кларкийн ном 1990-д онд орос хэлрүү орчуулагдсанаас хойш манайхан энэ аргыг мэддэг болсон. Оросууд энэ аргаар элгээ цэвэрлэдэг болсон ба Европын улсууд, америкчууд бүгд энэ аргаар элгээ цэвэрлэж байгаа. Мэдэхгүй хүмүүст энэ аргын тухай товчхон оруулья.

Кларкийн аргаар элэг цэвэрлэхэд: 60 гр магнизм буюу магни сульфат(баруун европ , америкт epsom sol гэдэг) 800 мл буцалсан хүйтэн ус, 125 мл буюу тал стакан оливын тос ба үүнтэй ойролцоо хэмжээний грейфрутийн шүүс, лимон, жүржний шүүс бас болно.

Элэг цэвэрлэхэд 2 өдөр шаардлагатай. Эхний өдөр нь мах өндөг загас сүү тараг бяслаг зэрэг амьтны гаралтай зүйл ороогүй тосгүй хоол хүнс хрэглэнэ. 14 цагаас хойш юм идэхгүй, зөвхөн цэвэр ус ууна. 800мл усан дээрээ 60 гр ( 4 хоолны халбага) магни сульфатаа хийж сайн холиод 4 хуваана.

18 цагт эхний магнизмаа ууна.

20 цагт 2 дахь магнизмаа ууна.

22 цагт 125 мл оливын тос + грейфрутийн шүүс хольж уугаад шууд орондоо орж хэвтээд унтана.

Маргааш өглөө:

6 цагт 3 дахь стакан магнизмаа ууна.

8 цагт сүүлийн стакан магнизмаа ууна. Үүний дараа баруун хажуугаараа хөлөө атиран хэвтэж элэг орчимдоо халуун жин тавина. Үүнээс хойш хэдэн удаа гүйлгэнэ. Гүйлгэлт зогсонгуут элэг цэвэрлэж дууслаа гэж ойлгож цагийн дараагаас эхлэн шингэхэд хялбар хөнгөн хоол хүнс хэрэглэнэ. Энэ өдөр өөх тостой хоол хүнс хэрэглэхгүй. Дараагийн өдрөөс эхлэн өдөр тутмын иддэг хоолоо иднэ. Кларк энэ аргаараа 500 гаруй хүний элгийг цэвэрлэсэн ба тэдний дунд цөсөндөө чулуутай хүмүүс ч нилээн олон байсан боловч бие нь муудаж эмнэлэгт очсон хүн байхгүй гэнэ.

Andreas Moritz өөрөө 40 гаруй цөсний чулуутай байсан ба элгээ цэвэрлэж цөсний чулуунаасаа салсанаас хойш олон хүний элгийг цэвэрлүүлж туршлага хуримтлуулсан ба Кларкийн аргын өмнө 6 өдөр алимны цэвэр шүүс уулгаж, махгүй хоол идүүлж бэлтгэл хийвэл чулуу илүү их хэмжээтэй гарна гэж үздэг.

Цөсний чулуутай хүний цөсний орчим өвдөж байгаа үед 180 мл хүрэн манжингийн цэвэр шүүс (өөрөө бэлдсэн) өдөрт 3-4 удаа юм идэхээс өмнө ууна, өглөө өлөн дээрээ 1 том халбага магнизм аяга усанд хийж уухад өвдөлт намдана.

Дараагийн өвдөлтөөс сэргийлэхийн тулд 2-3 том халбага зорсон хүрэн манжин дээр 1/4 нимбэгний шүүс, 1/4жижиг халбага куркума, 1-2 том халбага оливын тос хольж юм идэхээс өмнө өдөрт 3 удаа иднэ.

Магнисульфат хэрэглэхэд цөсний гол суваг болон сфинктер Одди тэлж цөсний чулуунууд 12 хуруу гэдэс рүү ямарч саадгүй ордог болохыг эрдэмтэд баталсан байна. Journal of the Royal Society of Medicine (1985) сэтгүүлд гарсан судалгаагаар Англи улсын Бристол хотын Frenchay эмнэлгийн эрдэмтэд 19 -15 мм хэмжээтэй чулуунууд ямарч саадгүй гарч болохыг баталсан байна.

42 настай элэгний архаг үрэвсэлтэй 7 сар гормон эмчилгээ хийгээд үр дүн өгөөгүй өвчтөнийг Dr.Robert Klenner 5 сарын турш 45 гр С-витаминыг 7 хоногт 3 удаа судсаар хийж, өдөр бүр 30гр С-витамин уулгаж эмчилсэн ба өвчтөн бүрэн эдгэрсэн байна.

1983 онд Orens гэдэг шүдний эмч В-вирусын халдвар авч элэгний үзүүлэлтүүд нь маш өндөр гарсан байв. Энэ эмч өдөр бүр 25гр С-витамин судсаараа хийлгэж 20 гр С-витамин ууж 10 хоногийн дараа шинжилгээ өгөхөд хэвийн болсон байсан гэнэ. Гепатолог эмч нар 6-12 долоо хоног ажлаа хийж болохгүй гэж байсан ч 10 хоногийн дараа ажилдаа орсон ба өвчин нь дахиагүй байна.

Caleja, Brooks гэдэг 2 эмч 1960 онд архины циррозтой, дээр нь С-вирусын халдвар авсан өвчтөнд өдөр бүр 5 гр С-витамин судсаар хийсэн байна. 24 хоногийн дараа өвчтөний бие сайжирч жин нь нэмэгдэж, анеми нь багасч, хэвлийн хөндийд байсан ус нь шимэгдсэн байсан гэнэ. Элэгний үзүүлэлтүүд нь бас дээрдсэн ба зөвхөн циррозын үзүүлэлт нь хэвэндээ байсан гэнэ.

Dr. Shallenberger эмч С-вирусын халдвар авсан хүнийг 250-500 мл цус тогтмол авч эмчилсэн байна. 7 хоногт 2 удаа 6 сарын турш цус авахад цусан дахь төмрийн хэмжээ нормондоо орж элэгний гэмтлийг үзүүлдэг маркер алфа-фетопротейн нь хэвэндээ орсон байсан гэнэ.

Элэг өөхөлсөн хүнд Е-витамин, C-витамин эмчилгээ хийхэд үрэвсэл зогсож элэг нь хэвэндээ ордог байна.

С-витаминаар олон хүн эмчилж их туршлага хуримтлуулсан Dr. Robert F Cathcart элэгний хурц үрэвслийг С-витамины өндөр тунгаар эмчлэхэд эхний эмчилгээнээс эхлэн өндөр болсон элэгний үзүүлэлтүүд багасч эхэлдэг ба С-витаминаар эмчлүүлсэн хүмүүс элэгний архаг үрэвсэлтэй болдоггүй гэж байна.

Элэгний өвчтэй бүх хүмүүсийн глютатион нь байхгүй болсон байдаг. Тиймээс глютатионыг сэргээх эмчилгээ давхар заавал хийх ёстой. (Глютатион-г уншаарай)

Элэгний архаг үрэвсэлтэй хүмүүс маань элгээ цэвэрлээд, С-витамин хэрэглэж, тогтмол цус хануулах эмчилгээ хийлгээд зундаа гүүний саам ууж, дээр нь монгол эмээ хэрэглэж байвал энэ өвчний явцыг удаашруулах юмуу бүрмөсөн зогсоож эрүүл болох боломж байна. Харин гадаадын элгэнд сайн синтетик эм гэж байхгүй.

Бадрахын Баярсайхан

Краков хот, Польш улс

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.