Эзэн хааны цом Монголчуудын гараас гарахгүй

Twitter Print
2014 оны 05-р сар 26-нд 08:54 цагт
Мэдээний зураг,

Японы мэргэжлийн сумогийн энэ сарын башёд Монгол улсаас төрөн гарсан их аварга Хакухо Даваажаргал түрүүллээ. Гурван ёкозүна барилдсан нацу башёгийн өдөр бүрийн барилдаанд үзэгчид ордныг дүүргэн үзэж байсан нь сумогийн холбооны удирдлагуудыг баярлууллаа. Япончуудын найдвар Кисэносато түрүү бөхийн төлөө хүчтэй өрсөлдсөн ч 13 даваа, хоёр унаатай башёг дуусгасан байна. Харин 70 дахь ёкозүна Харумафүжи 11 даваа, дөрвөн унаа, 71 дэх ёкозүна Какүрюү 9 даваа, зургаан унаатай тэмцээнээ өндөрлөж байна. Их аварга Хакухо тэмцээний эхнээс башёг тэргүүлж явсан бөгөөд төгсгөл хүртэл эрчээ алдалгүй 14 даваа, нэг унаатай түрүүлж эзэн хааны цомыг 29 дэх удаагаа хүртлээ.

Одоо түүний өмнө 31 түрүүтэй Чиёнофүжи, 32 удаа эзэн хааны цомыг хүртсэн Тайхо их аваргууд л байгаа. Манай бөхийн хувьд ирэх жил энэ амжилтуудыг давтаж цаашдаа их сумогийн оргилд нь хүрэх бүрэн боломжтой билээ.

Түрүү бөх Хакухог өвдөг шороодуулсан сэкивакэ Гоэйдо найман даваа, долоон унаатай тавиас дээш хувийн амжилтаа үзүүлж ирэх башёд цолоо хадгалан барилдахаар болсон.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.