3x3 эрэгтэй шигшээ баг олимпийн эрх олгох Австрийн тэмцээнээс эрх авч чадсангүй

Twitter Print
2021 оны 05-р сар 29-нд 08:14 цагт
Мэдээний зураг,

"Токио-2020" олимпын эрх олгох FIBA 3x3 сагсан бөмбөгийн тэмцээн Австрийн Грац хотноо үргэлжилж байна. Тус тэмцээнийг манай улсын эрэгтэй шигшээ баг зорьсон бөгөөд хэсгийнхээ сүүлийн тоглолтыг Бразилын шигшээ багтай хийлээ.

Тоглолтод 10-18 харьцаагаар Бразилын баг ялснаар Монголын шигшээ баг хэсгээсээ гарах боломжгүй боллоо.

А хэсгийг Польш дөрөв тоглож 3 хожсон 69 оноотойгоор тэргүүлсэн бол Бразил дөрөв тоглож гурав хожсон 72 оноотойгоор удааллаа.

Ингэснээр манай баг энэ удаагийн тэмцээнээс олимпын эрх авах боломжгүй болсон бөгөөд одоо зургаадугаар сарын 4-6-нд Унгарт болох сүүлийн ганц эрхийн төлөө тоглох боломж үлдлээ.

Үүний өмнө манай эрэгтэй шигшээ баг хэсгийнхээ гурав дахь тоглолтыг Чехийн шигшээ багийн эсрэг хийсэн. Тоглолт 21-16 харьцаагаар Чехийн давамгайлал дор өндөрлөснөөр манай шигшээ баг тэмцээний эхний ялагдлаа амсаж Чех эхний хожлоо байгуулсан юм. Гэсэн ч Монгол залуус гурав тоглож хоёр хожсон 59 оноотойгоор хэсгээ тэргүүлсэн хэвээр байсан билээ.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.