“ICT-EXPО-2014” үзэсгэлэн уламжлал ёсоор 8 дахь жилдээ

Мэдээлэл, харилцаа холбооны дэвшил, хөгжлийг хайсан хэн бүхний сонирхлыг татдаг “ICT-EXPO-2014” үзэсгэлэн найм дахь жилдээ Мишээл экспо төв нээлтээ хийлээ. Харилцаа холбоо, мэдээллийн салбарын хөгжлийг таниулдаг уг үзэсгэлэн нь энэ жил байгууллага, компаниудын олон ухаалаг технологийг танилцуулж байгаагаараа онцлогтой болж байна. Үзэсгэлэнд хувийн хэвшлийн 57 компани, төрийн 13 байгууллага оролцож өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг энэ сарын 26-ныг дуустал үзүүлэх юм.

Харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 93 жилийн ойн баярт ой тохиож буй энэ жил мэдээллийн технологийн чиглэлд олон дэвшлийг хэрэгжүүлэхээр хичээж байгаагаа Засгийн газрын агентлаг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамба үзэсгэлэнгийн нээлтийн үеэр онцоллоо. Мөн цахим засаглалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан, төрөөс иргэдэд хүргэж буй бүх төрлийн үйлчилгээ болон салбарын стратегийн долоон зорилтын хүрээнд хийгдэж буй ажлуудаа энэ үеэр танилцуулах юм байна.

Үзэсгэлэнд Монголын үүрэн телефоны оператор компаниуд болох Скайтел, Мобиком, Юнител, Жи-Мобайл компаниудаас гадна компьютер худалдааны дэлгүүр, программ хангамжийн компаниуд, телевизийн сувгууд өргөнөөр оролцож байгаа юм. Тэд хэрэглэгчийн гар утсанд зориулсан олон төрлийн дэвшилтэт аппликэйшн, сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг олон нийтэд дэлгэн үзүүлж, хэрэглэгчдэд аль болох ойлгомжтой, дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхэд анхаарч байгаа нь харагдаж байсан юм. Монголын үндэсний хайлтын систем болох moogol.mn сайт ашиглалтад орсон, анхны цахим аппликейшний их дэлгүүр болох Скайтел компанийн mapps аппликейшн зэрэг үйлчлүүлэгчдийн сонирхлыг татах сонин содон зүйлүүд их байна.

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.