Ц.Содномдорж харцагын шийтгэл ирэх сарын 11-нд дуусна

Twitter Print
2014 оны 05-р сар 24-нд 15:50 цагт
Мэдээний зураг,

Модон морин жилийн сар шинийн барилдааны үеэр улсын харцага Ц.Содномдорж өрсөлдөгч бөх Б.Гончигдамбад унах явцдаа хориотой мэх хийсэн. Энэ нь бөх сонирхогчдын дургүйцлийг төрүүлж, бөхийн холбоо ч түүнд хариуцлага тооцохоор болсон. Улмаар залуу харцагын барилдах эрхийг дөрвөн сараар хасаад байв. Харин түүний шийтгэл ирэх сарын 11-нд дуусах юм. Удахгүй наадмын барилдаан болох тул харцага Ц.Содномдорж сорилго барилдаанд оролцохгүй шууд наадмын бэлтгэлдээ гарах хугацаа л түүнд үлдсэн байна.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.