Э.Азар 50 сая еврогийн үнэ хүрлээ

Twitter Print
2014 оны 05-р сар 24-нд 15:01 цагт
Мэдээний зураг,

Белгийн шигшээ багийн шинэ од Э.Азар өдгөө “Челси”-д тоглож байгаа. Харин түүний төлөө Францын аварга “ПСЖ” 50 сая евро өгөхөд бэлэн гэдгээ хэлжээ. Английн клубын удирдлага одоогийн байдлаар тодорхой хариу хэлээгүй байна. Уг нь өнөө цагийн шилдэг тамирчин үүнээс илүү үнэ хүрэх боломжтой байсан. Гэтэл Европын хөлбөмбөгийн холбооны “Fair play”-г дагах ёстой учир Францын баг ийм хэмжээний мөнгө гаргах боломжтой гэдгээ хэлжээ.

Белгийн шигшээ баг “Бразил-2014”-д өндөр амжилт гаргана гэдэгт 10 хүн тутмын тав нь бооцоо тавьж байгаа аж. 12 жил дэлхийн аваргыг өнжсөн “Улаан чөтгөрүүд”-эд яагаад хүмүүс итгэж байна вэ. Яагаад гэвэл Марк Вильмотсын шигшээ багт Э.Азар, Р.Лукаку, Т.Коуртис зэрэг авьяаслаг залуучууд элсэн оржээ. Одоо тэднийг ямар тоглолт үзүүлэхийг харах л үлдэж байна.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.