Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт: Нэгэн гэрэл зургийн тухай

Twitter Print
2021 оны 03-р сар 08-нд 09:42 цагт
Мэдээний зураг,

Энэхүү гэрэл зураг бол монголын эмэгтэйчүүдийн хувьд бэлгэ тэмдэг болсон түүхэн гэрэл зураг юм. Учир нь, 1924 онд Монголын эмэгтэйчүүдийн анхны байгууллага бий болж, 1926 онд монголын эмэгтэйчүүд анх удаа Мартын 8-ыг тэмдэглэжээ.

1921 оны Ардын хувьсгалын үр дүнд монголын эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй нэгэн адил эрхтэй гэдгийг нийгэмд хүлээн зөвшөөрүүлж чадсан юм. 1920-1930-аад оны үед монголын сонин хэвлэлүүдэд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн байр суурь, тэгш эрхийн талаар олон цуврал нийтлэлүүд гарч байсан нь төр засгаас хүйсийн тэгш байдлыг хангахыг дэмжиж байсны илэрхийлэл юм.

Энэхүү гэрэл зураг дахь эмэгтэйчүүд бол Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр өөрсдийн эрхийг хамгаалахаар Монголын өнцөг булан бүрээс цугларсан Эмэгтэйчүүдийн байгууллагын идэвхтэн гишүүд юм. Зурагт буй эмэгтэйчүүдийн ард татсан улаан даавуун дээр монгол бичгээр: “Март хэмээх 3 сарын 8-ны өдөр бүх дэлхийн дарлагдсан эмэгтэйчүүд эрх чөлөөгөө гартаа авч эзэрхэг түрэмгийн өмнөөс эсэргүүцтүгэй. Монголын малчин олон эмэгтэйчүүдийн эрх чөлөө бадарч эдийн хувийн дарлагдлаас ангижирсугай.” гэжээ.

Зураг дахь эмэгтэйчүүдийн зүүсэн туузан дээр монгол бичгээр бичсэн үгүүдийг сийрүүлбэл: “Үгээгүй ардын ангийн тэмцсэнийг хатуугаар хөгжүүлэн нийгэм журам шатаар дэвшүүлэх явдалд үйлдвэрчин, тариачин, ажилчин, малчин эмэгтэй ард бүхэн бүхий л хүчээ зориулсан дэлхийн үгээгүй ядуу малчин ардын эрх чөлөө мандтугай. Ардын хувьсгалт … мандтугай.” хэмээжээ.

Энэ гэрэл зургийг он цагийн хувьд 1920-иод оны дунд үед холбогдоно гэж үздэг.

Г.Очбаяр

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.