Аялалаар явах дуртай хүмүүс анхаарлаа хандуулаарай

Twitter Print
2016 оны 05-р сар 24-нд 11:20 цагт
Мэдээний зураг,

Урин дулаан цагт хүмүүс хөдөө байгалийн сайханд гарах эсвэл гадаад улсад аялж алжаалаа тайлахыг илүүд үздэг. Тэгвэл Их Британийн “Buyagiet” нэртэй сайтын газар Дэлхийн аялал жуулчлалаар очиход тохиромжгүй газруудын нэрийг гаргажээ. Үүнийг зүгээр ч нэг сонгон авсангүй урьд өмнө нь жуулчид очоод ямар эрсдэл, айдастай учирч байсан, өнөөгийн  нөхцөл байдал нь ямар байгаа зэргийг үндэслэн жагсаасан байна. Энд аяллын маршрут, зам дэд бүтэц, гэмт хэргийн түвшин, тухайн бүс нутгийн улстөр, эдийн засгийн байдал, тав тух зэргийг харгалзжээ.

Болгарын Столипиново

Болгарын Пловдив хотын цыгануудын хороолол энэ жагсаалтыг тэргүүлж байна. Балканы хойг дахь хүн ам хамгийн шигүү энэ газарт бүр социализмын үеийн төгсгөлөөс хойш ямар ч дэд бүтэц барьж байгуулаагүй. Оршин суугчид нь хаалга цонхоороо л хогоо толгой дээрээс чинь цацаж мэднэ. Гудамж нь нэлдээ хогонд дарагдсан газар.

Колумбын Богота

Колумбын нийслэл мансууруулах бодисын наймаагаараа аль 1990-ээд оноос алдаршиж үүнийгээ дагаад дээрэм тонуул, гэмт хэрэг ихтэй. Жуулчдад халдаж байсан нь нэг биш удаа. “Тэндээс эргэж ирэх эсэхээ хэн ч мэдэхгүй, австралид бол аварга загасанд идүүлчихэж магадгүй бол тэнд...........” гэж нэг шинжээч нь бичжээ.

ОХУ-ын Москвагийн Гольянова дүүрэг

Москва хотын зүүн дүүрэг Гольяново жинхэнэ коммунист бүтээн байгуулалтын үлдэгдэл, ихэвчлэн гадаадын цагаач иргэд байдаг болохоор очоод үзээд байх юмгүйн зэрэгцээ бас л аюултай газар гэнэ. Оросууд болохоороо үүнийг цэвэр улстөрийн зүгээс дүгнэсэн болохоос биш зүгээр газар гээд байгаа.

Румыны нийслэлийн Ферентари

Бухарест хотын энэ хэсгийг заримдаа “Бага Парис” гэдэг ч үнэндээ бол огт эсрэгээрээ. Хог хаягдал, золбин нохой нь жуулчдад нэг их таалагдахгүй л болов уу.

Мексикийн Сьюдад-Хуарес

Мексикийн Чиуау мужийн хойд хэсэгт байх энэ хот гудамжин дахь аллага, хүчирхийлэл, авлигад идэгдсэн цагдаагаараа алдартай. Ямар нэгэн зүйл тохиоход цагдаад итгэхийн аргагүй. Нэг удаагийн ажиллагаагаар л авлигад идэгдсэн, цэвэр биш 800 цагдааг ажлаас нь халж байсан газар шүү дээ.

АНУ-ын Байутор

Шинэ Орлеаны энэ хэсэг уг нь луизианы жаз хөгжмийн төрөлх нутаг. Миссисипи гол болон St Claude Avenue гудамжны хооронд байх энэ газар жинхэнэ гэмт хэрэг, мансууруулах бодисын наймааны үүр уурхай.

АНУ-ын Камден

Нью-Жерси бол АНУ-д гэмт хэрэг хамгийн өндөртэй хот. 2012 оны дүнгээр 100 мянган хүн тутамд 2566 хүнд гэмт хэрэг оногдож байгаа нь америкийн дунджаас 560 хувь илүү байгаа юм.

ӨАБНУ-ын Кейп-Флэтс

Кейптауны ядуусын энэ хороолол 1950-иад оноос апартеид бодлогын үрээр хар арьстнуудыг суурьшуулж ирсэн, тохижилт муутай, гэмт хэрэг, дээрэм тонуул жинхэнэ цэцэглэсэн дүүрэг.

АНУ-ын Детройт хот

Нэгэн цагт АНУ-ын автомашин үйлдвэрлэлийн нийслэл байсан энэ хот өнөөдөр эзэнгүйдэн зэрлэгшиж гудамжаар нь янз бүрийн зэрлэг амьтад хөлхөж байдаг газар болсон.

Словакийн Братислав

Словакийн нийслэлийн энэ дүүрэг рүү очих хэрэг гарвал усны гутал, бие хамгаалагчгүйгээр зүглэх хэрэггүй.

АНУ-ын Балтимор

Мэриленд мужийн энэ том хот мөн ялгаагүй гэмт хэргийн үүр уурхай гэдгээрээ алдартай.

Бразилын Ресифи

Бразилын эргийн энэ хот нар, аварга загас, гудамжны буудалцаан гээд жуулчдын сэтгэлээс гарахгүй олон дурсамж дүүрэн хот. Гудамжин дахь аллагыг нь бүртгэнэ гэвэл электрон апарат л хэрэгтэй гэсэн үг.

Украины нийслэл Киев

Нэгэн цагт ногоон хот байсан Киев атомын цахилгаан станц сүйрсэн Чернобылиэс 100-хан км зайд байдгаараа энэ жагсаалтад орсон бололтой. Одоо  бол улс төрийн хямралаас болоод эмх замбараагүй байдал газар аваад байгаа.

Италийн Неаполь

Италийн Неаполь хотын дагуул Скампия хотыг төр засаг биш мафийнхан удирддаг. Ийм болохоор энд хар тамхины худалдаа цэцэглэж бас гудамжны уралдаан байнга болдог газар.

Лондонгийн Уолворт

Британийн нийслэлийн өмнөд дүүргийг  1963-1977 онд  ядууст зориулан олон айлтай орон сууцууд барьсан. Бас хүмүүс бужигнасан гадны хүн зорчиход тийм ч таатай биш газар.

Бразилын Рио-де-Жанейро

Сар хүрэхгүй хугацааны дараа хөлбөмбөгийн ДАШТ болох энэ хот гэмт хэргээрээ алдартай.

Их Британийн Мосс-Сайт

Манчестр хотын өмнөд дүүрэг Мосс-Сайт хоёр зууны заагаар гудамжны дээрэм, гэмт хэргээрээ алдаршсан газар. Энд “британийн Аль-Капоне” гэдэг Колина Жойсын  удирдсанбүлэглэл энд л нэрд гарсан даа.

Францын Сент-Уэн

Парис хотын дагуул энэ хот нийслэлээс 6,6 км-т байдаг ч гэмт хэрэг, ядуусын хороолол, орон гэргүйчүүд, дүрвэгсэд, элдэв хог новш зардаг бараан зах гээд гадны хүнд нэг их таатай биш газар.

Их Британийн Токсет

Британийн Ливерпуль хотын энэ дүүрэг орхигдож хаягдсан байшин барилгууд нь зэвсэглэсэн дээрэмчдийн үүрлэдэг газар.

Шведийн Мальме

Шведийн гурав дахь том энэ хот Скандинавны хамгийн том үйлдвэрлэлийн хот. Мальмегийн хүн амын 40 хувь нь цагаач иргэд болохоор гэмт хэргээрээ толгой цохьдог газар.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.