Сергей Шойгу нарын есөн сайд албан тушаалдаа хэвээр үлдлээ

Twitter Print
2020 оны 01-р сар 22-нд 09:16 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн 7 хоногт буюу 1-р сарын 15-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Холбооны Дээд Зөвлөлд илтгэл тавьсаны дараа Засгийн газар нь огцорсон. Шинээр бүрдэж буй М.Мишустины танхимд өмнөх танхимд ажиллаж байсан 9 сайд улиран ажиллахаар боллоо. 

Батлан хамгаалах, гадаад бодлого, бодит салбарын яамдын сайд нар хэвээр үлдлээ.

Үүнд:

- Ерөнхий сайдын орлогч Юрий Трутнев;

- Гадаад хэргийн сайд С.Лавров;

- Батлан Хамгаалахын сайд С.Шойгу;

-Дотоод Явдлын яамны сайд В.Колоколцев;

- Сангийн сайд А.Силуанов;

- Эрчим хүчний сайд А.Новак;

- Тээврийн сайд Е.Дитрих;

- Аж үйлдвэрийн сайд Д.Мантуров;

- Хөдөө аж ахуйн сайд Д.Патрушев болон

- Онцгой байдлын Албаны дарга Е.Зиничев нар шинэ танхимын бүрэлдэхүүнд улиран ажиллах юм байна.

Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч сайдаар Андрей Белоусов, Эдийн засгийн сайдаар Максим Решетников томилогдлоо. 

В.Путин өчигдөр шинээр бүрдээд байгаа Засгийн газрын танхимын гишүүдтэй уулзаж, тулгарч байгаа зорилтын талаар товч үг хэлжээ. В.Путин (67 нас), М.Мишустин (53 нас) нарын хослол ирэх 4 жилд Орос орныг удирдаж, тулгарч байгаа зорилтуудыг шийдвэрлэх нь. 

Жич: ОХУ-ын эдийн засгийн өсөлт 2019 онд 1.1%-д хүрч буурсан бол 2020 онд 1.9 хувьд, 2021 онд 2.0 хувьд хүрч өснө гэж ОУВС-ын шинжээчид таамаглажээ. 

Эх сурвалж: japantimes.com; vz.ru

Н.Энхбаяр 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.