Лос Анжелес Лейкерс баг өрсөлдөгчөө 106:93 харьцаатай хожиж, цувралыг 2:1 тэргүүлж эхэллээ

Twitter Print
2021 оны 05-р сар 28-нд 15:55 цагт
Мэдээний зураг,

Хойд Америкийн сагсан бөмбөгийн лигийн Финикс Санс болон Лос Анжелес Лейкерс багуудын плэй-оффын гурав дахь тоглолт боллоо. Тус тоглолтод Лос Анжелес Лейкерс баг өрсөлдөгчөө 106:93 харьцаатай хожиж, цувралыг 2:1 тэргүүлж эхэллээ.  

Тус тоглолт багийн Лос Анжелес Лейкерс ордонд боллоо. Тоглолтын эхний хагас 40:43-ийн харьцаатай Лос Анжелес Лейкерс багийн онооны илүү дуусжээ. Энтони Дэвис тоглолтын эхнээс гайхалтай байж талбай дээр зоргоороо тоглосон байна.

Харин онооны зөрүү гуравдугаар үеэс үүсч Санс дөрөвдүгээр үед онооны харьцааг 10 дотор болгосон боловч Лейкерс тэдэнд оноог илүү ойртуулах боломж өгсөнгүй. Т

ус тоглолтод Финикс Санс багаас Деандре Эйтон 22 оноо 1 самбараас бөмбөг авалт 2 хоёр хаалт, Девин Бүүкер 19 оноо 4 самбараас бөмбөг 6 оновчтой дамжуулалт, Камерон Пейн 15 оноо 3 самбараас бөмбөг авалт 6 оновчтой дамжуулалтыг өгчээ.

Харин Лос Анжелес Лейкерс багаас Энтони Дэвис 34 оноо 11 самбараас бөмбөг авалт, 1 бөмбөг таслалт, Леброн Жеймс 21 оноо 6 самбараас бөмбөг авалт, 9 оновчтой дамжуулалт, Дэнис Шрөүдэр 20 оноо 3 самбараас бөмбөг авалт 4 оновчтой дамжуулалт өгчээ.

Энтони Дэвис тоглолтын дараа “Өнөөдөр эхнээсээ тоглолтыг өөрсдийн талд байлгах гэж хичээсэн. Цувралын эхний тоглолтод би муу тоглосон учраас энэ тоглолтод бүх хариуцлагыг би өөртөө авч тоглолоо. Үүндээ баяртай байна. Миний бэртэл гэмтэл гайгүй сайн байна. Манай баг бэртэл гэмтлийн асуудалтай байгаа боловч үүнийг бид аргалсаар байна. Маргааш би эмчилгээнд орно.” хэмээн хэлжээ.

Хоёр багийн цувралын харьцаа 2:1 болсон бөгөөд Лос Анжелес Лейкерс баг тэргүүлж явна.

Спортын сэтгүүлч Дэлгэрмаагийн Баасанжаргал

mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.