
Цельсийн номын сан бол Эфес дэх эртний Ромын номын сан бөгөөд Эзэн хаан Хадрианы үед 114-117 онд түүний хүү Тиберий Юлий Аквилагийн 110-р зарлигаар, Тиберий Юлий Цельсийн хүндэтгэлд зориулж барьсан юм. Номын сангийн хананууд, тавиурууд, тавилгуудад хувааж тараасан 12000 шахам ном бичиг байв.
114 онд баригдаж эхэлсэн бөгөөд 117 онд Акилагийн өв залгамжлагчид ном худалдаж авах, номын сангийн засвар үйлчилгээнд зориулж их хэмжээний хөрөнгө мөнгө үлдээхээр гэрээслэжээ. Цельс бол тухайн цаг үеийнхээ хамгийн боловсролтой хүн байсан бөгөөд засаг захиргааныхаа төлөө их зүйл хийж байсан тул Ромын уламжлалд багтдаг хүмүүсийг оршуулахыг хориглосноос үл хамааран түүний (саркофаг) бунханг номын санд байрлуулахаар шийджээ.
Бунханг уншлагын танхимын төв нүхний доор байрлуулж, гантигаар сийлж, Эросыг дүрсэлсэн барельефаар чимэглэв. 1904 онд малтлагын үеэр тагийг онгойлгож үзсэн бөгөөд Цельсийн яс нь хар тугалгаар бүтсэн саркофагт байрлуулсныг олсон. 3-р зууны хоёрдугаар хагаст Готуудын довтолгооны үеэр барилгын дотоод чимэглэл эд хогшил бүх номнуудын хамт галд шатсан учир зөвхөн барилгын фасад хадгалагдаж үлджээ. Цельсийн номын сан бол Эртний ертөнцийн хоёр дахь том номын сан бөгөөд Александрын номын сангийн дараа орох үнэт өв юм.
Рэнцэнхандын Сайхан-Уул
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.