Цагдаагийн ажилтнууд нэгнийгээ өмөөрч, гэмгүй хүмүүс шоронд суусаар байна

Twitter Print
2014 оны 05-р сар 25-нд 17:26 цагт
Мэдээний зураг,

Өдгөө цагдан хорих 461-р ангид хоригдож буй Л.Мөнгөнбаяр, Ш.Жамъянсүрэн нарын ээжүүд хэвлэлд ханджээ. Ээжүүдийн хэлж байгаагаар цагдаагийн ажилтнууд нэгнийгээ өмгөөлж хэргийг хэрэгсэхгүй болгох тал дээр ажиллаж байгаа гэнэ. Хүүхдүүд нь чухам ямар хэрэг үйлдсэн талаар сануулахад 2013 оны есдүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө мөрдөн байцаагч н.Молор-Эрдэнийн биед халдаж, үгсэн хуйвалдаж дээрэмдсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт сэжиглэн 461-р ангид хоригдоод хоёр сар болж байгаа аж.

Хэрэг гардаг шөнө Л.Мөнгөнбаяр, Ш.Жамъянсүрэн нар нэгэн найзынхаа төрсөн өдрийг тэмдэглээд, хэдэн шил шар айраг уучихаад, 13-р хороололд явж байхдаа хоорондоо муудалцан машинаас буун хөөцөлдөн гүйж байхдаа санаандгүй байдлаар н.Молор-Эрдэнийг мөрөөрөө шүргээд өнгөрч. Гэтэл халамцуу байсан н.Молор-Эрдэнэ “Зодолдъё бацаанууд аа, хүрээд ир” хэмээн орилж Л.Мөнгөнбаярыг зодож эхэлжээ. Үүнийг нь харсан Ш.Жамъянсүрэн гүйж ирэн “Ах аа, та яагаад байгаа юм бэ” гээд араас нь тэврээд автал тонгорч унагаахдаа өөрийнхөө гадуур хувцас болон Ш.Жамъянсүрэнгийн гадуур хувцсыг тайлчихсан аж. Эдгээр хүүхдүүд мөрдөн байцаагч н.Молор-Эрдэнийг дийлэхгүй байсан учраас хэргийн газраас зугтсан байна.

Ингэхдээ сэжигтэн Ш.Жамъянсүрэн гадуур хувцсаа газраас шүүрч гүйхдээ н.Молор-Эрдэнэ гэх цагдаагийн гадуур хувцсыг өөрийнхтэйгээ андууран авсан байжээ. Харин машиндаа суугаад явж байхдаа хүний гадуур хувцас аваад явснаа мэдсэн байна. Харанхуй шөнө андуурч өөрийнхөө гадуур хувцсыг үлдээхдээ халаасандаа түрийвч, 87 мянган төгрөг байсан гэдэг. Тэр согтуу эр нь цагдаагийн ажилтан, мөрдөн байцаагч Молор-Эрдэнэ гэгч нөхөр байж.

Баянзүрх дүүргийн нутагт энэ хэрэг гарсан ч Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн төлөөлөгч Соёмбо гэдэг өөрийн найзыг Молор-Эрдэнэ дуудсан байна. Тэр шөнөдөө Шархадны хавиар хоёр залууг хайж гэртээ байхад нь баривчлан саатуулжээ. Улмаар Баянзүрх дүүргийн IX хорооны цагдаагийн хэсгийн байранд аваачиж, гавлаж хонуулахдаа хорооны цагдаатай хамтраад гурвуулаа хэрэгт сэжиглэгдсэн хоёр хүүхдийг зодсон байна.

Харин мөрдөн байцаалтын явцад хоёр хүүхдийн ээжүүд хохирогч гэх Молор-Эрдэнийн гомдолтой танилцаад мөрдөн байцаагчийн хэлснээр хохирогчийн нэхэмжилсэн 620 мянган төгрөгийг төлж барагдуулсан аж. Гэтэл хэргийг шалгаж байгаа цагдаа нь дээрэм хийсэн гэх үндэслэлээр үргэлжлүүлэн шалгахаар болжээ.

Чухам ямар учраас Л.Мөнгөнбаяр, Ш.Жамъянсүрэн нарыг дахин шалгахаар болсон, хохирогч нь хохирлоо барагдуулсан боловч өргөдлөө буцааж аваагүй нь цагдаагийн байгууллагын ажлаа хийж чадахгүй байгаа нь эндээс харагдаж байна.

Хилс хэргээр цагдан хорих 461-р ангид хоригдож буй хоёр сэжигтэн арав хоног хуурай өлсгөлөн зарлажээ. Одоогийн байдлаар биеийнх нь байдал хүнд, арав гаруй кг турсан гэж ээжүүд нь хэлсэн байна. Мөн Л.Мөнгөнбаяр, Ш.Жамъянсүрэн нарын хэргийг хянах прокурор солигдож байгаа учир мөрдөн байцаагч нь ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй гэдгээ хэлсэн юм.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • ГАДУУР ЦАГДАА ҮЗЭГДЭХЭЭ БАЙЖЭЭ

      (122.201.20.146) 2015-09-08 12:26
      • 0
      • 1

      ЦАГДАА ГЭДЭГ ЧИНЬ ХОВОРИЙН БАРАА АЯТАЙ БОЛСОН БАЙНА ШҮҮ ТА БҮХЭН ГАДУУР ХЭВ ЖУРМЫН ЦАГДАА ХАЙГААД ҮЗЭЭРЭЙ ЁСТОЙ ГОНЖИЙН ЖОО ХАЙЧЧИХСАН ЮМ БҮҮ МЭД МАШИНДАА ЮМУУ ӨРӨӨНДӨӨ Л СУУДАГ БОЛСОН БОЛОЛТОЙ АЖЛЫГ НЬ АРД ИРГЭД Л ХИЙГЭЭД БАЙГАА ЮМУУ ХАЙШАА ЮМ

      Хариулах

    • Зочин

      (203.91.118.178) 2015-05-25 09:39
      • 0
      • 0

      хажууд нь байсан юм шиг л бичэждээ

      Хариулах

    • Зочин

      (202.179.20.152) 2014-05-25 10:20
      • 0
      • 0

      bi 13 r horoolold 4 n batsaand deeremduulj bilee.harval tanina.naad 2iig chin harah yumsan,ter uedee tsagdaad handaj deeremduulsen utsaar min yariad baigaag helj billiig gargaj ugsun bolovch tsagdaa nar ajlaa hiij chadahaa baisan yumuu olj uguugui shuu.bi ter ued zevsegtei baisan bol yu gej hamag yumaa aldah ve.naaduulaa shorond hataah heregtei

      Хариулах

    • Зочин

      (202.72.247.249) 2014-05-23 22:14
      • 0
      • 0

      даварсан цагдаа ссогтуу байж алийгаа алдсан юм байлгүй дээ бурхан харж байгаа шүү үнэнээр нь шүүх байх шүү

      Хариулах