Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдааныг энэ сарын 14-нд хуралдуулна

Twitter Print
2020 оны 05-р сар 04-нд 11:51 цагт
Мэдээний зураг,

Шинэ төрлийн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд Монгол Улсын Онцгой комиссоос хэрэгжүүлж буй арга хэмжээтэй холбогдуулан Нийслэлийн ИТХ-аас ээлжит хоёр удаагийн хуралдаанаа өнжөөсөн юм.

Цаг үеийн нөхцөл байдал болон яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудалтай холбогдуулан Нийслэлийн ИТХ-аас ээлжит XXXIII хуралдаанаа тавдугаар сарын 14-ний өдөр цахимаар хуралдуулахаар тогтлоо. Тус хурлаар шинэ коронавирусний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний  ажлын явцыг сонсож, тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.