Ливид үерийн улмаас нас барсан иргэдийн тоо 11 мянгыг хол давжээ

Twitter Print
2023 оны 09-р сар 15-нд 11:16 цагт
Мэдээний зураг,

Олон улсын Улаан Хавирган сар нийгэмлэгийн мэдээлснээр Ливид болсон үерийн гамшгийн үеэр нас барсан иргэдийн тоо 11 мянгыг давсан байна.

Тус нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Мари Эль Дрезе Ассошиэйтэд Пресс агентлагт өгсөн ярилцлагадаа үерийн гамшгийн улмаас сураггүй болсон иргэдийн тоо 10 мянгад хүрсэн болохыг онцолжээ.

Улаан загалмайн ажилчдыг ахалж буй Янн Фридез, "7 метрийн өндөр давалгаа байшин барилга, дэд бүтцүүдийг замдаа хамж далай руу урсгасан. Олон хүмүүс гэр бүлийнхээ гишүүдийг одоог хүртэл олоогүй байна, үерийн устай далай руу урссан иргэдийн цогцос эрэг дээр гарч ирсээр л байна, хүмүүс орох оронгүй болоод байна. Ийм том хэмжээний гамшигт өртсөн иргэдийн амьдрал хэвийн болтол олон сар, магадгүй олон жил болно." хэмээн ярьжээ.

Улаан Хавирган сар нийгэмлэг үерийн үеэр Газар дундын тэнгис рүү 2000 гаруй цогцос урссан гэж тооцоолж байгаа ба үерийн усанд газарт булсан байсан олон тооны тэсрэх бөмбөг, бууны сумнууд урсаж, далайн эрэг орчимд бөөгнөрсөн байж болзошгүй гэж үзэж байгаа аж.

Үерийн гамшигт хамгийн ихээр өртсөн Дерна хотод үерийн улмаас нас барсан иргэдийн цогцоснуудыг оршуулах явдалд хүн хүч дутагдаж байгааг хүний эрхийг хамгаалах байгууллагууд онцолжээ.

Үерийн дараа хотын гудамж талбайд олон тооны цогцос үлдсэнийг цуглуулж амжихгүй байгаагаас болж эхнээсээ ялзарч эхэлсэн байна.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зззззз

      (66.181.189.85) 2023-09-15 18:07
      • 0
      • 0

      АНУ-ЫН ДЭЛХИЙГ ЭЗЛЭХ ЭЗЭРХИЙЛЭХ ЗОРИЛГОТОЙ ХЭДЭН Е ЕВРЕЙТЭЙ ХАМТАРЧ УДИРДАГЧАА АЛСАН ТЭНЭГ АРД ТҮМЭН ӨӨДЛӨХГҮЙ. АНУ ЫН ГАР ХӨЛ БОЛОГЧИД УЛС ОРНОО ИНГЭЖ Л СҮЙРҮҮЛДЭГ. АНУ ГАР ОРСОН ЯМАР Ч УЛС СҮЙРЧ ДУУСДАГ

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.12) 2014-05-24 09:33
      • 0
      • 0

      Real celebration

      Хариулах