Маргарин биш цөцгийн тос хэрэглэцгээе

Twitter Print
2021 оны 03-р сар 30-нд 19:02 цагт
Мэдээний зураг,

“Маргарин биш цөцгийн тос хэрэглэцгээе” гэж Их Британий зүрхний эмч Асээм Малхорта уриалж байна. Тэрээр цөцгийн тос хүний эрүүл биед сайн, харин маргаринаас татгалзах ёстой гэж үзэж байна.

Их Британий алдартай зүрхний эмч Асээм Малхорта Британий анагаах ухааны сэтгүүлд энэ талаар ярьжээ. Тэрээр, “Бидэнд сонголт хийх боломж байгаа тул маргарин биш цөцгийн тос хэрэглэх нь зүйтэй. Маргариныг бага холестирин агуулдаг гэдэг ч тийм биш” гэсэн байна.

Зүрх судасны өвчин, хэт таргалалт үүсэхэд буруу хооллолт буюу элсэн чихэр, цагаан талх хэт их идэх нь шууд нөлөөлдөг. Эдгээр хүнсийг цэвэршүүлсэн нүүрстөрөгчийн хүчил гэж нэрлэдэг. Харин зүрхээ хамгаалахын тулд чидун жимсний тос, загас, мах, ногоо, жимс идэж, газар дундын тэнгисийн хоолны дэглэмийг барих хэрэгтэй гэнэ.

Сүүлийн 40 жилийн турш зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд ханасан тос хэрэглэж болохгүй гэж эмч нар зөвлөсөөр ирсэн. Иймд иргэд цөцгийн тосыг ханасан тос гэж үзэн, хэрэглэх нь бага байсан.

Харин одоо энэ нь буруу болохыг эмч нар ойлгосон ч ил тод зарлахгүй байгаа гэнэ. Хамгийн сүүлийн судалгаанууд ханасан тос зүрхэнд харин ч сайн нөлөөтэйг харуулжээ. Гэтэл дэлхий даяар хэдийнээ өөх тосноос татгалзаж, хүнсний салбар энэ чиглэлээр хөгжсөн. Зүрхний эмч Асээм Малхорта, тосгүй хоолны амт нь хүртэл тааруухан байдгийг сануулжээ. 

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.