Биеэс хорт бодисыг гадагшлуулж, тураах үйлчилгээ үзүүлдэг алимны цууг гадилтай сиропыг хэрхэн бэлдэх вэ

Twitter Print
2021 оны 07-р сар 17-нд 15:19 цагт
Мэдээний зураг,

Биеэс хорт бодисыг гадагшлуулж тураах үйлчилгээ үзүүлдэг сиропыг хэрхэн яаж бэлдэж уух талаар оруулья.

Алимны цууг гадилтай дарж бэлдэх талаар зөвлөмж өгье.

Алимны цуугаа 100% тай цэврийг нь сонгоорой. Тэгж байж таны эрүүл мэндэд хор болохгүй сайн нөлөө үзүүлнэ.

Солонгосын цагаан цууг сонговол 100% 자연발효식초гэж томоор бичсэнийг нь заавал хараарай. Энэ цагаан цуу нь Оросын уксустай адил биш гэдгийг тодруулан хэлье.

Солонгосчууд алимны цууг жимстэй дарахдаа ихэнхдээ элсэн сахартай хольж дардаг ч миний хувьд сүүлийн үед элсэн сахаргүйгээр дардаг болсон.

Энэ удаагийн гадилаа ханборгоцойн голыг алимны цуунд дарсан цуугаар (сахар ороогүй) дарлаа. Ханборгоцойг алимны цуутай дарсан сироп нь сахаргүй ч амтлаг байдаг учраас.

ХЭРХЭН БЭЛДЭХ ВЭ?

Та ямар нэгэн шилэн савыг сонгоод сайн угааж цэвэрлээд боломжтой бол жигнүүрэн дээр тавиад халуун уураар утаад өгөөрэй.

Тэр саваа дүүртэл хальсалсан гадилаа жижиг жижгээр хэсэгчлэн хэрчээд хийнэ. Түүн дээрээ алимны цуугаа дүүртэл хийгээд таглаад хөргөгчиндээ 2 долоо хоног байлгасны дараа гадилыг шүүж аваад сиропыг нь усанд хандалж ууж хэрэглэнэ. Шүүж авсан гадилаа ямар нэгэн юм миксэрдэж уухдаа бага багаар нь хийж хэрэглээрэй.

Эсвэл зөвхөн сиропыг өөр шилэн саванд шүүс аваад ууж дуусахаар нь бананагаа банана сүүтэй миксэрдэж уухдаа бага багаар нь хийгээд хамт миксэрдэж ууж болдог юм шүү!

ХЭРХЭН УУХ ВЭ?

Өдөрт 1удаа амны том халбагаар 1-ийг 1 стакан усанд хандлаад хоолны дараа ууж хэрэглэнэ. Тасралтгүй өдөр бүр уухыг хичээгээрэй. Өдөрт 1-ээс дээш уухгүй байхыг анхааруулья.

ХОДООД ДОТОР МУУТАЙ, ХОДООДНЫ АРХАГ ҮРЭВСЭЛТЭЙ ХҮН УУХ ХЭРЭГГҮЙ.

Гадиланд дарсан цуунд хоолны хэнхэг дарж биен дэхь муу холестеринийг устгадаг бодис агуулагдсан байдаг тул ТУРААХ үйлчилгээ үзүүлнэ. Алимны цуу нь тураах үйлчилгээтэй, гадил бас тураах үйлчилгээтэй тул энэ 2 нийлэхээрээ мааш сайн тураах үйлчилгээ үзүүлнэ!

Энэхүү сироп нь тураахаас гадна дараахи олон сайн талтай.

- ӨТГӨН ХАТАЛТ АРИЛНА

- ЭЛЭГНИЙ ҮЙЛ АЖИЛГААГ САЙЖРУУЛЖ БИЕИЙГ ХОРГҮЙЖҮҮЛНЭ.

-ХАВАНГ ХӨӨНӨ

-ЭЛДЭВ ТӨРЛИЙН ХАРШИЛД ГОЙД САЙН

-ЦЭЭЖ ХОРСОЛТЫГ НАМДААНА

-МӨӨГӨНЦӨРИЙН ЭСРЭГ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ

-ЯДАРГАА ТАЙЛНА

-ДАРАЛТ ИХСЭХ ӨВЧИН БУЮУ ЗҮРХ СУДАСНЫ БӨГЛӨРЛИЙГ ЭМНЭНЭ

-АРЬСНЫ ГОО САЙХАНД САЙН. НҮҮРЭН ДЭЭР ГАРСАН БАТГА БОЛОН ИДЭЭТ ҮРЭВСЭЛ БОЛОН БИЕН ДЭХЬ ЦЕЛЛЮЛИТ АРИЛНА.

-СТРЭСС АРИЛНА.

-ҮЕ МӨЧНИЙ ҮРЭВСЭЛД САЙН

Эрүүл шүүс - амин дэм

Г.Сувд-Эрдэнэ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.170.82.54) 2014-05-23 17:42
      • 0
      • 0

      Hols hucheeree amidarch yvaa humuus shuu

      Хариулах

    • Зочин

      (36.49.76.187) 2014-05-23 16:23
      • 0
      • 0

      ккк- чи тэр сөнөж байгаа монголтойгоо сөнө,бид энэ монголдоо бие биенээ хайрлаж амьдрая. бүү атаарх

      Хариулах

    • kkk

      (182.160.35.217) 2014-05-23 15:54
      • 0
      • 0

      mongol sonoj bhad ene 2 yu ch bilee dee

      Хариулах