Шилдэг 10 клипний тоонд "The Hu" хамтлагийн дуу багтжээ

Twitter Print
2019 оны 12-р сар 16-нд 11:13 цагт
Мэдээний зураг,

Америкийн "Revolver" сэтгүүл энэ оны шилдэг 10 клипийг нэрлэжээ. 

2019 оны шилдэг 10 клипний тоонд домогт Рамштейн, Мэрилин Мэнсонтой зэрэгцэн Монголын "The Hu" хамтлагийн "The Great Chinggis khan" дууны клип багтсан байна. "Агуу Чингис хаан" хэмээх дууны клипийг 2019 оны наймдугаар сарын 22-нд youtube хуудаснаа байршуулснаас хойш 2.2 сая гаруй хандалт авчээ. 

"Revolver" сэтгүүлд "The Hu  хамтлаг энэ онд хурдтай түгсэн уран бүтээлүүд болон "The Great Chenggis khan" клипээрээ алдаршсан. Энэ дуу нь Монголын эзэнт гүрнийг үүсгэн байгуулагч, анхны агуу хаан Чингис хааны тухай өгүүлэх бөгөөд хааны төрсөн нутаг Бурхан халдунд клипний зургийг авчээ. Зураг авалтын үеэр хамтлагийхан -30 хэмийн аймшигт хүйтэнд ажилласан ч тэдний дайчин, эрч хүчтэй чанарын ачаар "The Hu" хамтлаг рок ертөнцийг байлдан дагуулж байна" хэмээн бичжээ. "Revolver" сэтгүүүл нь 2000 онд байгуулагдсан сард хоёр удаа хэвлэгдэн гардаг нь рок болон хеви-метал хөгжмийн тухай нийтлэдэг Америкийн сэтгүүл юм. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.