Кёкүтэнхогийн дээд амжилт үргэлжилсээр

Twitter Print
2014 оны 05-р сар 24-нд 14:40 цагт
Мэдээний зураг,

Мэргэжлийн сумогийн тавдугаар сарын тэмцээнд манай бөх Кёкүтэнхо Цэвэгням дээд амжилт тогтоолоо. Хэдийгээр Кёкүтэнхо тавиас дээш хувийн амжилт үзүүлэх боломжгүй болсон ч 39 нас, 249 хоногтой байхдаа дээд зиндаанд ялалт авсан юм. Энэ нь мэргэжлийн сумогийн дээд зиндаанд АНУ-ын бөх Такамиямагийн 39 нас, 243 хоногтойдоо ялалт авсан рекордыг эвдсэн байна. Мөн дээд зиндаанд 649 ялсан нь түүхэнд есөд бичигдэж байгаа нь өндөр амжилт билээ. 1992 оны гуравдугаар сард анх мэргэжлийн сумод эрэмблэгдэж 1998 оны нэдүгээр сард дээд зиндаанд анхныхаа барилдаанаа хийсэн Кёкүтэнхо Монголын бөхчүүд дундаас нэгэн содон амжилт гаргасан түүхтэй.

Япончуудын бурханчлан шүтдэг их аварга Таканохана Асашёорюү Дагвадоржийг озэки цолтой байхад нь унагачихаад “Би Монгол бөхөд унахгүй зодог тайлна” гэж хэлсэн. Харин үүний дараах башё буюу 2002 оны арваннэгдүгээр сард Таканохана Кёкүтэнхо Цэвэгнямд өвдөг шороодож хэлсэн амандаа хүрч чадаагүй. Монголын бөхчүүдийн анхдагч Н.Цэвэгнямын бас нэгэн дээд амжилт нь мэргэжлийн сумогийн хамгийн өндөр зиндаанд 48 башё дараалан барилдсан юм. Мөн өнөө жил дээд зиндаанд 91 дэхь башёдоо барилдаж буй нь дээгүүр бичигдэх үзүүлэлт билээ.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (143.176.33.66) 2014-05-23 20:22
      • 0
      • 0

      ug ni bi hundeldeg baisiin neg udaa buynt uhaagiin niseh buudald harsan ,bi l gesen shig ih zantai sonin amitan baina lee,hun nertei boloh tusam daruuhan bh heregtei ymar uhehgui bie mahbodtoi bish

      Хариулах

    • Зочин

      (1.209.187.109) 2014-05-23 19:41
      • 0
      • 0

      аль хэдийн Эх орноосоо урваад, японы иргэн болчихсон хүн шүү дээ

      Хариулах

    • mongol hun

      (202.179.11.50) 2014-05-23 17:38
      • 0
      • 0

      uneheer mongol er hunii id haviig gaihuulj yavaa yasnii mongol hundee. mongolchuudiin 40 hursen er duruu darsan at gedeg chini enedee amjilt amjilt

      Хариулах

    • Зочин

      (202.131.238.156) 2014-05-23 15:00
      • 0
      • 0

      монгол хүний эр зориг , бие бялдрын тэнхээг үзүүлж байгаа таныг хүндэтгэж мэхийн ёслоё.

      Хариулах

    • Зочин

      (124.158.109.215) 2014-05-23 12:38
      • 0
      • 0

      saihan buh shuu. 2 jiliin omno turuulehed n ooriin erhgui nulims garch bsn shu. amjilt husie ganbare Tsewegee ahaa.

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.67) 2014-05-23 12:14
      • 0
      • 0

      goy medee baina

      Хариулах