Хятадад орон сууцны үнэ өссөөр

Twitter Print
2013 оны 11-р сар 01-нд 18:01 цагт
Мэдээний зураг,

Хятадад орон сууцны үнэ 4 гол хотод эрс өссөн байна. Өнгөрсөн 9-р сард Шанхай хотод байрны үнэ 17%-иар өсчээ. Өнгөрсөн 9-р сарын статистик дүн мэдээгээр Хятадын 4 гол хотод орон сууцны үнэ өсчээ. Үүнийг бодит өсөлт биш харин эрэлтээс давсан нийлүүлэлтийн уршиг буюу хоосон бөмбөлөг байж болзошгүй гэж болгоомжилж байна. Бээжин, Шанхай, Шэнжан, Гуанжоу хотуудад үл хөдлөх хөрөнгийн үнэ эрс өсчээ. Шэнжан, Гуанжоу хотууд нь тус улсын өмнөдөд оршдог, аж үйлдвэржилт өндөр хөгжсөн. Эдгээр хотуудад байрны үнэ 20%-иар өссөн юм.

2011 оны 1-р сараас эхлэн Хятадын Засгийн газар үнийн өөрчлөлтийг судлах аргаа өөрчилсөн. Үүнээс хойшхи хамгийн томоохон өөрчлөлт 9-р сард ажиглагджээ. Хятадад одоо ч үл хөдлөх худалдан авах нь найдвартай хөрөнгө оруулалт хэвээр байна. Иймд сүүлийн 9 сарын турш үнэ нь өссөөр байгаа юм. Эдийн засгийн өсөлт нь саарснаар Бээжин удаан хугацааны турш үл хөдлөхийн үнийг хазаарах бодлого явуулсан. Сүүлийн 3 улирлын турш Хятадын эдийн засгийн өсөлт саарсан ч 7-9-р сарын хооронд өссөн дүнтэй гарсан. Эдийн засгийн хүрд зогсонги байдлаас гарсан тул үл хөдлөх хөрөнгийн үнэ өслөө гэдэг  дүгнэлтийг олон хүн хэлж байна. Харин эрх баригчид энэ салбарыг анхааралдаа авч зохих шалгалт шинжилгээг явуулахаар зэхэж байна. 9-р сард нийтдээ Хятадын 69 хотод орон сууцны үнэ өсчээ. Бээжинд л гэхэд өмнөх оноос 16%-иар өссөн. Ганцхан Wenzhou хотод л үл хөдлөх хөрөнгийн үнэ 1,7% хувиар буурчээ.  

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.26.194.161) 2013-11-01 19:33
      • 0
      • 0

      Manaid bol bur aimaar sh dee. Harin ch manaihan Hyatadad bair hyamdhan geed hudaldaj avaad tureesluuldeg yum baina lee. 3 jiliin omno Ereend yavj aihad 1 mkv ni erdoo 250$ baisan. Mongolchuud tend bair hudaldaj avch holslood, esvel huuhduud hogshdoo tend avaachij huuhduudee hyatad hel surgadag yum bilee.

      Хариулах