Дотоодын үйлдвэрүүд эдийн засагт “донор” болно

Twitter Print
2014 оны 05-р сар 23-нд 09:48 цагт
Мэдээний зураг,

Гарцаа зөв тодорхойлж, хэдэн гайгүй үйлдвэртэй болъё

Эдийн засаг хямарлаа гэж ярихдаа их л олон талаас нь тайлбарлаад бай­гаа. Гэхдээ ямар ч асуу­далд гарах гарц гэж бий. Тэгээд ч доройтсон үед нь чичлэсээр байгаад бүр сөхрүүлчихгүйн тулд одоо гарцаа зөв сонгох нь чухал болоод байна.

Тиймээс эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногтоо багтаан тэрхүү сонгосон гарцаараа гэрэл гэгээ оруу­­­лах шангаа та­тах шаардлагатай. Үүний хам­гийн зөв хийгээд тодор­хой гарц нь экспортыг дэмжих, им­портыг орлох үйлд­вэрүүдийг байгуулах юм. Учир нь бид дотоодын үйлдвэрүүдээ хөгжүүлж ча­­даагүйгээс манай улсын нийт экспортын 97 хувийг түүхий эд, импортын 99 хувийг эцсийн бүтээгдэхүүн эзэлж байна. Түүнчлэн нийт хэрэглээнийхээ 85 хувийг импортоор хангадаг.

Тиймээс гол түүхий эдийн үнэ болон гадаадын шууд хөрөнгө оруулалт буурахад л дотоод эдийн засаг хүнд байдалд ордог. Үндсэндээ эдийн засгийн дархлаагүй болчихсон гэсэн үг.

Байнга шахам л инф­ляци өслөө гэх. Гэтэл үүний нийт шалтгааны 55 хувь нь зөвхөн хүнсний бүтээгдэхүүн, хувцас, гут­лын үнийн өсөлтөөс бий болсон байдаг. Тодруулбал өнгөрсөн сарын байдлаар инфляцийн түвшин 12.3 хувь байгаа бөгөөд дээрх хоёр бүлгийн барааны үнэ тогтвортой байсан бол өдийд инфляци 5.5 хувьтай байх байжээ гэдэг нь эдийн засагчдын судалгаагаар харагддаг. Ийн инфляцид нөлөөлдөг хүнсний нийт хэрэглээнийхээ 45.8, хув­цас, гутлын 60.9 хувийг бид импортоор хангадаг.

Эндээс харахад өнгөр­сөн онд валютын ханш өссөн нь хамгийн түрүүнд эдгээр барааны үнийг өсгөж, инфляцийг өдөөсөн хэрэг. Тэгвэл бид эдгээр бүтээгдэхүүнүүдийн до­тоо­дын үйлдвэрлэлийг н­э­мэг­­дүүлж, импортоос ха­­­мааралтай байдлыг буу­руулчихвал инфляцийн өсөлтийн шалтгааны 26.4 хувь нь шууд алга болох боломжтой.

Засгийн газар, Монгол­банк хамтран 2013 онд “Үнийг тогтворжуулах хө­төлбөр” хэрэгжүүлсэн бол энэ жил “Экспортыг дэм­жиж, импортыг орлуулах бодлого” хэрэгжүүлэхээр төлөвлөн Чингис бо­лон Самурай бондоос санхүү­жүүлэх төс­­лүүдийг шалга­руулж эхэл­сэн. Мэдээж санхүү­­жилтийн хувьд олны анхаарлыг татаад байгаа 1.1 их наяд төгрөг.

Бизнесмэнүүдэд боломж олговол ашиг нь улсад ч хэрэгтэй

Хэрвээ бизнес эрхлэгч­дийг төр засгаас дэмжихгүй бол ядаж саад болохгүй байхыг “наминчлан” гуйдаг. Тэгвэл энэ удаа дэмжлэг үзүүлж, санхүүжилт олгос­ноор экс­портыг нэмэгдүүлж, им­портыг орлуулах бод­логын үр дүн харагдах болно.
Түүнчлэн төгрөг бусад гадаад валюттай харьцах ханшийн тэнцвэрт түвшинг бууруулах, мөн дотоодын бараа үйлчилгээний үнийг үргэлжлүүлэн тогтвортой байлгах, шинэ ажлын байрыг бий болгох, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлж эдийн засгийн өсөлтийг тогтвортой хангах зэрэг макро эдийн засагт олон эерэг өөрчлөлт гарна.

Энэ бол цаасан дээрх тооцоо гэж шүүмжлэх хүн байж болох ч урьдчилсан тооцооллууд нь “+” гарч эхэлжээ. Хөдөө аж ахуй, уул уурхай, боловсруулах салбаруудад нийтдээ нэг их наяд төгрөгийн санхүү­жилт олгосноор зөвхөн үүнтэй холбоотойгоор гур­ван жилийн хугацаанд нийт 8.3 их наяд төгрөгийн нэмүү өртөг бүтээгдэж, эдийн засгийн өсөлтийг түргэсгэхээр байгаа юм. Энэхүү үйлдвэрлэсэн бүтээг­дэхүүний зарим хэсэг нь экспортоор гарч, нөгөө хэсэг нь импортыг орлон, шууд хэрэглээ рүү шилжинэ.
Сүүлийн үеийн ста­тис­тикаар банкнаас хөдөө аж ахуйн салбарт 227 тэрбум, уул уурхайн салбарт 1.3 их наяд, боловсруулах салбарт 1.1 их наяд төг­рөгийн зээл олгоод байгаа юм.

Засгийн газар Хөгжлийн банк болон арилжааны банкуудаар дамжуулан нэг их наяд төгрөгийг зээл хэл­бэрээр олгосноор эдгээр салбаруудад олгосон санхүү­жилтийн хэмжээ 38 хувиар өсөхөөр байна.

Манай улсад хүнд үйлд­вэрлэл хөгжөөгүй уч­раас зайлшгүй шаард­ла­гатай хэрэглээгээ им­портоос авахаас өөр арга­гүй. Ха­рин санхүүжилт олгос­ноор импорт жил бүр 300 ор­чим сая ам.доллараар буурч, экспорт 1.5 тэрбум ам.дол­­лараар өсөх бололцоо харагдаж байна.

Ингэснээр өнөөдрийн хоёр тэрбум ам.долларын худалдааны алдагдал үгүй болж, цаашдаа худалдааны ашигтай ажиллах бо­ломжтой. Ийм нөхцөлд валютын нөөц нэмэгдэж, валютын ханш ч буух нь тодорхой.
Мэдээж аливаа үйлдвэр­лэлийг дагаад өсөн дэвших хүрээ нь өргөн байх нь гарцаагүй. Өөрөөр хэлбэл дотоодын компаниудад дээрх нэг их наяд төгрөгийн санхүүжилтийг олгосноор үйлдвэрлэлийн хэмжээ ог­цом тэлж, хөдөлмөрийн эрэлт, улсын дундаж ца­лин­гийн түвшин ч өсөх орчин бүрдэх юм. Дээрх гурван салбарт нэг жилийн хугацаанд 20 мянга, ялан­гуяа боловсруулах салбарт 12 мянган ажлын байр шинээр нэмэгдэнэ. Үүний зэрэгцээ дундаж цалингийн хэмжээ энэ онд 20 хувиар, ирэх жил 15 хувиар өсөх бололцоотой.

Түүнчлэн хамгийн тү­­­рүүнд хүнсний болон хув­цасны үйлдвэрүүдийг дэмж­сэнээр инфляцийг буу­руулахад шууд нөлөөлнө. Мөн валютын ханш буурс­наар импортын инфляцийн дарамт ч үгүй болно.

Төрөөс санхүүжилт ав­сан компаниудын үйл ажил­лагааны хэрээр ашиг нь нэмэгдэж, улсын төсөвт төвлөрөх татварын орлого ч өсөх боломж бүрэн бий. Тодруулбал аж ахуйн нэгжүүд нэг их наяд төг­рөгийн зээлээ гурван жи­лийн хугацаанд төлөхөөс гад­на, 1.2 их наяд төгрөгийн нэмэлт татвар төлөхөөр тоо­цоологдож байна.

Гадаад худалдааг ашиг­тай болгох, валютын ханшийн тэнцвэрт түвшинг буу­­руулах, инфляцийг цар­­цаах, ард иргэдийнхээ ор­логыг хамгаалж, амь­жир­гааг дээшлүүлж, үндэс­ний үйлд­вэрлэлээ хөгжүүлэх зайлшгүй шаардлага мон­голчуудын өмнө байгаа.

Mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.