
Бамбайг бид нээх чухалчилж үздэггүй болохоос уг нь маш чухал булчирхай юм.
Бид бүгдийн өнчин тархи болон бамбай булчирхай 2 маань биеийн дотоод шүүрлийн хамгийн том булчирхай юм. Бамбай булчирхай нь хүний биеийн бүх эс болон булчирхайн гармоныг хариуцаж бодисын солилцоог зохицуулдаг. Өөрөөр хэлбэл гармоны дарга нь гэж хэлж болно. Юу гэхээр бамбай нь хүний биеийн бүхий л эд эстэй маш уялдаа холбоотой ажиллаж, эрүүл бодисын солилцоог удирдаж дааврын зохицуулалт хийж биеийн калори шатаалтыг шууд удирддаг.
Тэгэхээр бамбай булчирхайн асуудалтай бол калори шаталт явагдахгүй болоод таргална гэсэн үг байх нь. Мөн бас нэг чухал зүйл нь бэлгийн дааврыг зохицуулдаг. Бамбайн булчирхайн дааврын өөрчлөлт нь дотроо 2 хуваагдана. Бамбай булчирхайн илүүдэл болон дутмагшил 2 гэж хуваагдана. Бидний толгойн өвчин болоод байгаа таргалалт бол дутмагшилаас нь болж байгаа хэрэг. Харин илүүдэлд орсон хүн шалтгаангүйгээр маш их жин хаядаг царай харлаж, нүд наашаа бүлтийх мөн бамбай маань өөрөө хоолой хэсэгт байрладаг учраас наашаа товойж томордог маш их хордлого өгдөг.
Харин бамбай булчирхайн дутагдалд орсон хүнд илрэх шинж тэмдэгүүд:
- жин нэмэх,
- үс унах, хумс ургахгүй ургасан ч байнга хугарах,
- ой тогтоолт муудах юмыг их мартаж санадаг болох
- арьс байнга хуурайших / ер нь байнга арчлахгүй л болохгүй/
- хараа муудах
- хэл яриа ээдрэх
- оройдоо болон өглөөдөө хөл гар хавагнах
- их нойртой болох
- нозоорох залхуу хүрээд л байх
- ямар ч эрч хүчгүй байх
- хөдөлгөөн ер нь үйл хөдлөл удаашрах
- сэтгэл гутралд орох
- нүүр болон нүдний зовхи бүлцэн юм шиг болж хавагнах
- арьсны хатуу хэсгүүд сайртах / тохой, өвдөг, гарын үе сарвуу/
- арьсны зөөлөн хэсгүүд харлах / суга цавь хүзүүны ар шил/
- шөнөдөө маш их хурхирах яагаад гэхээр бамбайнаас болж шөнө хэл хөөгөөд түүнээс болж хурхирдаг.
Мөн бэлгийн даавартай холбоотойгоор:
- хоолойн өнгө бүдүүрэх
- үсжилт ихсэх
- хөхний хөгжил явагдадгүй ба явагдаагүй хөхний толгой маш жижиг эсвэл бүр толгойгүй
- хөхний хэлбэр анхнаасаа алдагдаж ургасан
- сарын тэмдэг их ирэх мөн алдагдах
- эмэгтэйчүүд өндгөвч асуудалтай болох. / жирэмслэхгүй байх, киста, өндгөвчний үйл ажиллагаан дутмагшил гэх мэт
- жирэмслэлт амжилтгүй болох зулбах, дутуу төрөлт, хүүхэд гэдсэндээ амьгүй болох, төрсөн хүүхэд ямар нэгэн саажилттай төрөх гэх мэт ялангуяа жирэмслэлтийн үйл явц ургийн хэвийн өсөлт хөгжилд бамбай булчирхай маш чухал үүрэг гүйцэтгэдэг.
Мөн төрсөн эхчүүд жирэмсэн байх хугацаанд бамбай маш ихээр оролцдог учраас өөрчлөлт ороод төрсөний дараа сэтгэлд гутралд орох, зан ааш өөрчлөгдөх, эмзэг болох зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг монголд анагаахын шинжлэх ухаан хөгжөөгүй байхад үүнийг сав хөөрөх гэж нэрлэдэг байсан гэхдээ үүнийг одоо ч тэр бүр мэддэггүй. Зарим хүмүүс төртөлөө зүв зүгээр бамбайн өөрчлөлтгүй байж байгаад төрсөний дараа бамбайн дааврын аль нэг өөрчлөлтөнд орж болно түрүүн хэлсэнчлэн жирэмслэлтээс болоод бамбайн өөрчлөлттэй болсон гэсэн үг.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
зочин
(64.119.17.245) 2020-04-19 10:19Сайн мэдээлэл байна, хүмүүс анхаараасай билээ. Баярлалаа.
Хариулах