Д.Батгэрэл гарлаа, тулалдлаа, яллаа

Twitter Print
2021 оны 04-р сар 25-нд 11:35 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Флорида мужийн Жаксонвилль хотын VyStar Veterans Memorial Arena ордонд өнөөдөр болж буй холимог тулааны хамгийн шилдэг холбоо болох UFC -ийн 261 дэх тулааны үдшийн хүрээнд 61,2 кг-ийн жинд Монголын тулаанч Данаагийн Батгэрэл АНУ-ын Кевин Нативидадыг нэгдүгээр раундад ердөө 50 секундэд нокаутаар (KO/TKO) яллаа.

Тулааны бичлэгийг доорхи линкээр үзнэ үү!

Эдүгээ 31 настай, “Storm” хочит Д.Батгэрэлийн мэргэжлийн холимог тулааны амжилт ийнхүү 9-2 болж байна.

Өнөөдрийн ялалтын дараа манай тулаанч Д.Батгэрэл дараагийн тулаандаа Шон О'Мэйллиг тулаанд дуудсан байна.

Ц.Энхтүвшин, “Таван цагариг”

Гэрэл зургийг: Alex Menendez/ Getty images

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.