Уур, хүсэл тачаал, тэнэг мунхаг сэтгэлээс өвчин бүгд үүсдэг

Twitter Print
2021 оны 06-р сар 27-нд 14:15 цагт
Мэдээний зураг,

Хүн өвдөнө гэдэг бидэнд байдаг нисваанисын сэтгэлтэй холбоотой. Уур, хүсэл тачаал, тэнэг мунхаг сэтгэлээс өвчин бүгд үүсдэг. Жишээ нь, уурлахад хамгийн түрүүнд ходоод, мэдрэлийн систем хөндөгддөг. Улмаар зүрх, цөс, бөөр, мэдрэлийн эрхтэнүүд гэмтэнэ. Хүмүүст "Та уурлаад цөсний чулуутай болжээ" гэвэл үнэмшихгүй. Яаж сэтгэлээс чулуу үүсэх вэ гэдэг.

Өнөөдөр хүмүүс эрүүл мэндээ эмнэлэг, эмч хоёрт даатгаж байгаа нь нэг талаар буруу. Эрүүл мэнд хувь хүний хоол унд, оюун санаа, явдал мөртэй 100 хувь холбоотой. Хүн өвдөх үйлээ өөрөө хийдэг.

Эмч, иргэн аль аль нь ёс суртахууны хүмүүжилтэй байх хэрэгтэй. Зовлонгийн мөн чанарыг эхнээс нь зөв ойлгох учиртай юм. Зовлон гэж юу байдгийг ойлгоогүй хүн эрүүл мэнддээ санаа тавихгүй. Үйлийн үрийг судалснаар хүн эрүүл мэндээ хамгаалах, жаргалд хүрэх ухааныг олж авна. Хүн зовлонгийн шалтгааныг өөрөө хийдэг. Өөрөө хийсэн үйлийг хүлээн зөвшөөрдөг мэргэд цөөхөн гэдэг. Өвдөхөөрөө хэн нэгнээс болчихлоо гэдэг. Үнэн чанартаа өөрөөс нь болсон байдаг. Хүн эдгэрнэ гэдэг асар том буяны үр дагавар юм. Нүгэл ихтэй байх тусам хүн их өвддөг. Эмч нь ч буянтай байх хэрэгтэй.

Эмнэлэгт очиж буй хүн өвчин зовлон надаас хамааралтай гэж ойлгож өвчнөөсөө салж эдгэрэх гэсэн зөв бодолтой байх ёстой. Хүмүүс эмнэлэгт үзүүлэхдээ эмчийг сайн уу, муу юу гээд түмэн юм бодож ирдэг. Бас өнөөдөр тэр эмчид, маргааш тэр эмчид очиж үзүүлнэ гэдэг. Ингэхээр яаж эдгэх вэ?

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ, ХАМБА ЛАМ Д.НАЦАГДОРЖ

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.