
Эмэгтэйчүүд маань гоо сайхандаа хэтэрхий их мөнгө зарах биш байгаагаараа л арчилах бүрэн боломжтой.
Коко Шанель "Бүсгүй хүнд хоёр чанар зайлшгүй байх ёстой. Ганган чамин бөгөөд ер бусын" гэсэн байдаг.
Үс
Үс сайхан бол зүс сайхан гэж. Үсэндээ байнга анхаарал тавиарай. Хэрэв үс тослогтох гээд байдаг учир хүнсний сод ашиглаарай. Үсээ угаасны дараа усандаа содоо тааруулж хийгээд угаахад тослог нь арилаад гялалздаг. Мөн нийслэл пивоор шампунитайгаа холиод угаагаарай. Үс муухай байхаар биеэ бариад л онцгүй болчихдог тэ?
Арьс
Арьс арчилна гэдэг мөн л амаргүй ажил даа. Уйгагүй л арчилаарай. Ихэвчлэн гарын доорх материалаар арчилж болно. Өндөгний цагааныг сайн хутгаад маск тавина, хүнсний содоор скраб хийнэ, сүүтэй мөсөөр байнга арчиж болно гээд жижиг хөөрхөн заавар зөвлөгөө их байдаг. Ер нь бол нойрондоо сайн, зөв хооллох хэрэгтэй.
Хүзүү бас чухал. Ээж нар охидодоо хүзүүгээ хэрхэн арчилах талаар зааж өгөөрэй. Хүзүүний үрчлээнээс салах дасгал, иог өчнөөн байдаг юм байна лээ.
Гар
Гар эмэгтэй хүний насыг илтгэдэг гэдэг дээ. Гарыг сайхан байлгана гэдэг уйгагүй л байх хэрэгтэй. Мөн л содоор арчилах хэрэгтэй. Балга буцалсан усан дээр устайгаа ижил хэмжээний сод хийгээд зөөлөн массаж хийгээд хатсаны дараа угаахад гар цайрч маш гоё зөөлөрдөг. Мөн мөсөөрөө арчиж, тараг түрхэж болно. Ер нь тараг маш гоё.
Хувцас
Битгий индүүдлэггүй, гандсан, товч нь тасарсан, оёдол нь тавигдсан хувцас өмсөөрэй. Бүгдийг өөрийн гараар янзлаад өмсөх бүрэн боломжтой. Үнэтэй хувцасандаа биш байгаагаа цэвэрхэн сайхан өмсөх хэрэгтэй.
Гутал
Гутал тоостой байхад та хэзээ ч сайхан харагдахгүй. Гутлын алчуур гялгар уутанд хийгээд аваад явахад болно. Сайхан гутал сайхан газар аваачина гэдэгтэй би санал нийлдэг.
Хувийн ариун цэвэр
Хувийн ариун цэврийг дээд зэргээр сахих хэрэгтэй. Нэг л тийм цэвэрхэн мэдрэмжийг өөртөө мэдэрч байх нь чухал. Хувцасны дотор заваан явах муухай. Тийм бол хэзээ ч сайхан харагдахгүй. Бохирдсон хувцасаа нөхөртөө, хүүхдэдээ битгий харуулаарай. Өглөө босонгуутаа гялс үсээ боож, амаа усаар зайлаарай. Чихээ сайн цэвэрлэх хэрэгтэй.
Цэгцтэй цэвэр байх
Заваан замбараагүй байх нь эмэгтэй хүнийг их муухай харагдуулдаг. Санаа зовох хэрэггүй. Цэвэрхэн, цэгцтэй байхыг хичээх нь чухал. Хаа ч явсан цэвэр байдал таны өмнөөс ярина. Цэвэр байдаг эмэгтэй хүчтэй байдаг. Цэвэр цэмцгэр байдал нь эмэгтэй хүнд өөрийгөө болон бусдыг хүндэлж байдаг. Мөн хүндлүүлдэг. Хэдий чинээ цэвэр цэмцгэр байна төдий чинээ хүндэтгэлтэй эмэгтэй байх болно.
Амны хөндийн ариун цэвэр
Миний нэг таньдаг эмэгтэй өөрийгөө их гоё гэж ярина. Гэхдээ амнаас нь тамхины эвгүй үнэр үнэртдэг. Тогтмол шүдээ угааж байгаарай.
Дотоод сэтгэл
Гадаад байдалдаа дотоод сэтгэл нь нийцэж байж хүн өөрийгөө мэддэг, мэдэрдэг. Энэ хоёр зөрөх аваас хэзээ ч хүн бодитой байж чадахгүй. Дотоод сэтгэл сайхан байж хүн гаднаа гэрэлтдэг гэж боддог. Дотроо муу муухайг агуулж байдаг хүн гадаад байдалдаа ямар нэг байдлаар түүнийгээ илэрхийлж байдаг. Дотоод сэтгэлдээ сайхан яваарай.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.