Бие организмд ус дутагдсаныг илтгэх 10 чухал шинж

Twitter Print
2022 оны 04-р сар 08-нд 14:31 цагт
Мэдээний зураг,

Шингэнийг хангалттай хэмжээгээр хэрэглэснээр бие организм хэвийн, эрүүл байдаг. Харин бид яагаад ус гэдэг зүйлд тэгтлээ их анхаарлаа хандуулдаг юм бол? 

Тэгвэл ус уухгүй байснаар бидэнд олон асуудал үүсдэг гэнэ. Хүмүүст бол ус уухгүйгээр цай, кофе, смузи, хийжүүлсэн ундаа шүүс, вино, шар айраг уух нь илүү таатай санагддаг байх. Харин бие организмд ус дутагдсанаар бодисын солилцоо алдагдаж, хортой бодисууд биеэс гадагшилдаггүй бөгөөд хүн ус чийгийн дутагдалд орж эхэлдэг.

Зарим тохиолдолд өндөр халуурах, биеийн хүчний хэт ачааллаас болж хөлрөх, халуун цаг агаараас, мөн өвчнөөс үүдэн шингэнээ алдах зэрэг шалтгаанаас хүн суулгаж, бөөлжиж, хөлөрч, халуурч болдог.

Хэрэв та усыг хангалттай хэмжээнд уудаггүй бол анхаарлаа хандуулна уу. Танд дараах 10 шинж тэмдэг илэрдэг бол та усыг хангалттай хэмжээнд уудаггүй гэсэн үг юм.

Бие организмд ус дутагдсаныг илтгэх шинж тэмдгүүд

1.Ам хатах

Энэ нь танд ус дутагдаж байгаа хамгийн илэрхий шинж тэмдэг юм. Ам хатахад бие организм шингэнээ алдаж эхэлдэг. Ам цангаагаа тайлахын тулд та цай болон хийжүүлсэн чихэрлэг ундаа шүүс хэрэглэдэг бол яг одоо усаар орлуулан хэрэглээрэй.

2.Хуурай арьс

Бидний арьсыг дотоод эрхтний толь ч гэж үздэг. Хэрэв таны арьс голцуу хуурайшдаг бол энэ бүхэн мөн л ус дутагдсантай холбоотой.

3.Заримдаа маш ихээр ам цангах

Гэнэт ам цангах нь бие организм усгүй боллоо гэсэн дохиог таны тархинд илгээж байгаа хэрэг юм. Ялангуяа хүний бие махбодийг согтууруулах ундааны зүйлс маш ихээр шингэний дутагдалд оруулдаг тул аль болох татгалзаж усыг сайн хэрэглээрэй.

4.Нүд аргаж, хуурайших

Хэрэв таны нүд арган хуурайшин, үл ялиг хорсож, улайдаг бол ус уу гэж зөвлөх байна. Биед ус дутагдсанаар бидний нүдний суваг хатаж хуурайшдаг учраас энэ нь нүдэнд маш хортойгоор нөлөөлдөг. Ийм шинж тэмдэг илэрдэг бол онцгой анхаарах шаардлагатай, тэр дундаа нүдэндээ линз зүүдэг хүмүүс.

5.Шээсний хэмжээ багасаж, өнгө нь өөрчлөгдөх

Хүн болгонд уг үзүүлэлт нь өөр өөр байдаг учраас тэдгээрийг харьцуулан жишихэд учир дутагдалтай. Гэхдээ ууж буй усны хэмжээнд анхааран шээсний өнгө өөрчлөгдөж байгаа эсэхийг ажиглаарай. Ус дутагдаж байгаа бол шээс бараан өнгөтэй болдог.

6.Судасны цохилт олширч, зүрх дэлсэх

Цусны эргэлтийн систем дэх цус нь усгүйжиж өтгөрсөнөөр цус эргэлт удааширдаг. Үүнээс үүдэн зүрхэнд хэт ачаалал үүсэн цусны эргэлтийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж хүний бие эд эрхтэн хүчилтөрөгчийн дутагдалд ордог.

7.Үе мөч өвдөх

Залуу хүмүүст хүртэл үе мөчний өвдөлт ажиглагддаг. Зарим тохиолдолд үсэрч гүйж харайсны дараа ч үе мөч өвдөх нь бий. Бидний мөгөөрсөн дискнүүдийн 80 хувь нь уснаас бүрддэг бөгөөд тэр нь эрчимтэй хөдөлгөөн хийхэд эерэгээр нөлөөлдөг. Иймээс ус ихээр дутагдвал үе мөчний өвдөлттэй болох эхлэл тавигдаж байна гэсэн үг.

8.Булчин агших

Мөгөөрс, үе, булчин зэргийн бараг тал нь уснаас бүрддэг. Бие организм усгүй болж, шингэнээ алдаад эхлэвэл булчин агшиж багасдаг. Бүх дасгалжуулагч эмч нар дасгал хөдөлгөөн хийх үедээ усыг зайлшгүй хэрэглэх шаардлагатай гэж үздэг нь ийм учиртай.

9.Архаг ядаргаа, нойрмог байдал

Хүний биед ус дутаад эхлэхээр гаднаасаа авч чадахгүй байгаа шингэнээ дотроосоо буюу цуснаас нөхөж эхэлдэг. Улмаар энэ нь бие организмыг хүчилтөрөгчийн дутагдалд оруулж, хүн ядарч сульдан, нойрмог байдалтай болдог.

10.Хоол боловсруулах эрхтэн асуудалд ордог

Амны салст бүрхэвчүүд үргэлж чийгтэй байх нь хамгаас чухал бөгөөд энэ нь таны хоол боловсруулах системээс хамаардаг. Шаардлагатай хэмжээний шингэн хэрэглээгүйн улмаас ходоодны салст агшиж ходоодны хүчил дотор эрхтнүүдэд сөргөөр нөлөөлдөг. Үүнийг бид цээж хорсох, ходоод хямрах гэж ярьдаг.

Иймээс бид нас ахих тусам усны хэрэглээгээ улам ихэсгэх шаардлагатай. Учир нь биед агуулагдах усны хэмжээ багассаар байдаг.

Эх сурвалж: www.fithacker.ru

Орчуулсан: 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.