
Тэтгэвэрт гарах насыг 64 нас болгон нэмэгдүүлэх Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны санаачилсан хуулийн төслийн эсрэг бүх нийтийн ажил хаялтанд Франц даяар 1.27 сая гаруй хүн оролцжээ.
Франц даяар өнгөрсөн мягмар гарагт нийтийн тээвэр, боловсрол, эрчим хүч зэрэг салбарт ажилладаг иргэд тэтгэврийн шинэчлэлтийн эсрэг жагсаал цуглаанд оролцсон ба нийслэл Парис хотод цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий ашиглажээ.
Бүх нийтийн ажил хаялттай холбоотойгоор Франц даяар нийтийн тээврийн хөдөлгөөн доголдож, зарим хотуудын захиргаа бүх нийтийн ажил хаялтыг дэмжиж буйгаа илэрхийлэн өнгөрсөн мягмар гарагт ажиллаагүй аж.
Парист болсон жагсаалын үеэр тус хотын дарга Анн Идальго засгийн газар тэтгэврийн шинэчлэлт хийх шаардлагатай гэснийг "ичгүүргүй худал үг" хэмээн онцолжээ.
Францын хамгийн том үйлдвэрчний эвлэлийн дарга Лоран Бергер Францын засгийн газар иргэдийн эсэргүүцлийг үл тоож чадахгүй хэмээн мэдэгджээ.
Судалгаагаар францчуудын дийлэнх нь Э. Макроны тэтгэвэрт гарах насыг 62-оос 64 нас болгохыг эсэргүүцэж байгаа гэж гарсан ба дийлэнх нь бүх нийтийн ажил хаялтыг дэмжиж буйгаа илэрхийлжээ.
Түүнээс гадна уг асуудал дээр Францын үйлдвэрчний эвлэлүүд өмнөхөөсөө илүү эв нэгдэлтэй байгаа нь Ерөнхийлөгч Э. Макроны хувьд томоохон сорилт болохоор байна.
Эх сурвалж: CNN
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочинхахах
(112.72.13.38) 2014-05-27 19:28олигтойхон мөнгө гуйж чадсан боловуу ан...
Хариулах