ХӨСҮТ-ийн эмч нар 4 сая 500 мянган төгрөгийн цалинтай ажиллаж байна

Twitter Print
2020 оны 04-р сар 17-нд 17:15 цагт
Мэдээний зураг,

COVID-19-ийн халдвар тархаж байгаа энэ цаг үед манай эмнэлгийн байгууллагуудын эмч нар цаг наргүй ажиллаж байна. ХӨСҮТ-ийн эмч, сувилагч нар гэртээ харихгүй эмнэлэг дээрээ тусгаарлагдаж, өвчтөнүүдэд эмчилгээ хийж байгаа.

Тиймээс тэдний цалинг Засгийн газраас үе шаттайгаар нэмэгдүүлжээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү тайлбар хийв. Тэрбээр “ХӨСҮТ-ийн эмч, сувилагч нар цалин нэмэгдэлдээ сэтгэл хангалуун байгаа. Өнөөдөр сая 500 мянган төгрөгийн цалинтай эмч энэ онцгой нөхцөлд 4 сая 500 мянган төгрөгийн цалинтай ажиллаж байгаа. Сувилагч нарын цалин хоёр дахин нэмэгдсэн. Голомт банкнаас өгсөн 100 сая төгрөгийг эмч ажилтнууддаа эн тэнцүү хувааж өгсөн.

Франц иргэний ажилладаг компаниас мөн 100 сая төгрөг өгсөн. Онцгой байдлын албанаас мөн нэмэгдэл өгсөн. Бүгдийнх нь хувиарлалт эн тэнцүү шударга хийгдсэн юм шүү. Иймэрхүү үл бүтэхгүй яриа хаанаас ярьж гарсныг бол мэдэхгүй” гэлээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.