
Тайванийн эдийн засгийг шоргоолжны арми хэмээн Экономист сэтгүүл хочлон нэрлэсэн ба 90-ээд оны эцэс гэхэд хөдөлмөрийн насны хүн амын 80%-ийг хамарсан 1,2 сая жижиг, дунд үйлдвэр байлаа.
Эдгээрийн зөвхөн нэг болох Алекс Хангийн гэр бүлийн бизнес болох Sunonwealth Company гэхэд л дэлхий дээрх бүх нөүтбүүкийн хөргөлтийн сэнсний 1/3-ийг дангаараа үйлдвэрлэж байв.
90-ээд оны сүүлээр Тайвань АНУ, Японы дараа компьютерын эд анги үйлдвэрлэгч 3 дахь орон болон гарч ирж, эд ангийн үйлдвэрлэлээр дэлхийн зах зээлийн 50-80%-ийг эзэлж байна.
Жишээ нь 2000 оны байдлаар мониторын 58%, нөүтбүүкийн 49%, компьютерын эх хавтангийн 64%, сканнерын 91%-ийг хангаж байв.
Тайванийн компаниудын нэг онцлог нь асар их үйлдвэрлэлийг хэнд ч үл анзаарагдам үйлдвэрлэх явдал гэж болно.
Дэлхийн хамгийн том эх хавтанг үйлдвэрлэгч First International Computer, Тайвань дахь мониторын 80%-ийг дангаараа үйлдвэрлэгч Lite in Technology зэрэг асар том компаниудыг үнэндээ хэн ч ажигладаггүй.
Хулгана үйлдвэрлэх талаар дэлхийд 3-рт ордог Kye компани гэхэд л хэнд ч үл анзаарагдах гэр бүлийн бизнес байдаг. Тайвань 2000 онд дэлхийд үйлдвэрлэгдэж буй нөүтбүүкийн тэн хагасыг үйлдвэрлэсэн ч ганцхан Compaq-ийг өөрийн нэрээр худалдаанд гаргасан.
Дэлхийд нэртэй IBM, Compaq, Toshiba нар Тайванийн хэдэн мянган жижиг дунд үйлдвэрүүдэд үйлдвэрлэгдэж буй жижиг эд анги, Original Equipment Manufacturer-ийн бүтээгдэхүүнээс хамааралтай байдаг.
Casio гэхэд л тооны машиныхаа эд анги, бүрдэл хэсгийн 80%-ийг Cal Comp-оос авдаг. Тайванийн Acer зэрэг маш цөөхөн компани л өөрийн нэрээр бүтээгдэхүүнээ гаргадаг.
90-ээд онд Тайваньчууд компьютерын эд ангийг үйлдвэрээс гадна хагас дамжуулагчийн үйлдвэрийг нэмж барьснаар өнөөдөр дэлхийн хамгийн том чип үйлдвэрлэгч улс болж чадсан.
Тэд хэдийгээр чип зохиодоггүй боловч Америк, Европ, Япончуудаас их хэмжээний захиалга авч чип үйлдвэрлэгч гол улсын нэг болжээ.
Өнөөдөр чипний хамгийн том үйлдвэр Тайваньд л байна. Аж үйлдвэрийн технологийн судалгааны хүрээлэн хэмээх үндэсний лабораторийг байгуулж, үүнийг тойруулан Синчү Парк хэмээх өндөр технологийн томоохон паркийг байгуулсан.
Синчү Парк дахь Тайванийн хагас дамжуулагч үйлдвэрлэгч компани дэлхийн хамгийн том чип үйлдвэрлэгч болохоор явна. Тайпэй дэх Сэнчүгээс гадна Тайнанд өндөр технологийн 2 дахь паркийг байгуулсан.
Тайванийн нэг онцлог нь түүний эдийн засаг маш олон жижиг дунд бизнэсүүд болох гэр бүлийн бизнес дээр суурилдаг учир 1997 оны Азийн хямралыг хамгийн эрсдэл багатай туулж чадсан юм.
Чилхаасүрэнгийн Мягмар
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
DR UROLOGIST
(197.211.58.13) 2022-08-04 13:40БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) Reply
Хариулах