“Маккаби” Евро лигт зургаа дахь удаагаа түрүүллээ

Twitter Print
2014 оны 05-р сар 23-нд 07:47 цагт
Мэдээний зураг,

Сагсан бөмбөгийн Евро лигийн энэ улиралд Израилийн “Маккаби” түрүүллээ. Өнөө жил Европын 12 улсын 24 баг өрсөлдөж шөвгийн наймд Испанийн “Реал Мадрид”, “Барселона”, “Каха Лаборал”, ОХУ-ын “ЦСКА”, Италийн “Милан”, Грекийн “Олимпиакос”, Израилийн “Маккаби”, Польшийн “Ассеко Проком” шалгараад байсан. Харин Испанийн “Реал Мадрид”, Израилийн “Маккаби” багууд бүх өрсөлдөгч нараа хожиж шигшээд үлдсэн байна. “Реал Мадрид” нь Евро лигт есөн удаа түрүүлсэн бол “Маккаби” 1977, 1987, 2001, 2004, 2005 онд таван түрүүлээд байлаа.

Тоглолтын эхнээс “Реал” багахан онооны зөрүүгээр тэргүүлж байсан ч оноогоор тасарч чадахгүй байсан. Улмаар үндсэн цагт хоёр баг 73:73-аар тэнцсэн. Нэмэлт цагт Израилийн баг хамгаалалт, довтолгоо хоёр дээрээ алдаа бага гаргаж 98:86-гаар хүчтэй өрсөлдөгчөө буулган авлаа.

Шигшээ тоглолтын “Үнэ цэнэтэй тоглогч”-оор Америк легионер Тайриз Райс  шалгарсан. Тэрээр финалд 26 оноо авсан юм. “Маккаби” өнөө жил зургаа дахь удаагаа түрүүлж ОХУ-ын “ЦСКА”, Грекийн “Панатинайкос” багуудтай зэрэгцэж ирлээ.

Хүрэл медалийн төлөө Испанийн “Барселона”, ОХУ-ын армийн “ЦСКА”-тай тоглож 93:78-аар хожсон байна.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.