Цэнхэр жинсийг угааж болдоггүйг мэдэх үү

Twitter Print
2020 оны 05-р сар 27-нд 13:35 цагт
Мэдээний зураг,

Америкийн алдартай  Levi Strauss жинсийг угааж ер нь хэрэггүй гэж тус компанийн ерөнхий захирал мэдэгдсэн байна. Яагаад, дэлхий дахинд тарсан энэ цэнхэр өмдний 141 жилийн түүхэнд иймэрхүү зүйл огт дуулдаж байгаагүй бол захирлын үзэж байгаагаар уг сайхан өмдийг байнга угаах хэрэггүй гэнэ.

"Жинсийг ер нь нэг жил өмссөн байлаа ч угаалгын машинд хийж болохгүй" хэмээн “Levi Strauss & Co” компанийн захирал Чип Берг Fortune сэтгүүлд ярилцлага өгөхдөө мэдэгдээд "Энэ бол тэнэг сонсогдож байгааг би мэдэж байна. Гэхдээ угааж болохгүй учир бий" гээд учир зүйг нь тайлбарласан аж. Хөх өмдний “ick” фактороор бол хэлбэр, загвар, өнгийг нь алдуулахгүйн тулд угаах хэрэггүй гэж тайлбарласан Берг өөрөө компанийхаа бүтээгдэхүүнийг өмссөн байв.

"Жинсийг жинхэнэ утгаар нь шүтэн биширдэг хүмүүст угаана гэдэг байх ёсгүй асуудал" гэж ярьж байгаа Бергийн үзэл бодлыг дэмждэг олон зуун хүмүүс байдаг бөгөөд тэдний нэг Tommy Hilfiger компанийн загвар зохион бүтээгч мөн өнгөрсөн оны аравдугаар сард TMZ.com сайтад ярилцлага өгөхдөө "Би өөрийнхөө LEVI'S –ийг хэзээ ч угаадаггүй" гэж мэдэгдэж байжээ.

Сонирхолтой асуудал байгаа биз? Харин та жинсээ ямар арга замаар цэвэрлэж авах вэ? Угаалгын нунтаг, өөр ямар арга байдаг юм, ямар ч байсан угааж авахгүй бол болохгүй нь мэдээж. Гэтэл ийм арга хэрэггүй байдаг гэнэ. Харин мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар жинсний хир толбо, үнэрийг цагаан цуу, архиар арилгаж аваад агаарт  хатаах шаардлагатай байдаг аж.

Мөн өөр нэгэн арга байдаг бөгөөд жинсээ сард нэг удаа гадаа хүйтэнд хөлдөөж, бичил биет, бактераас үүдэлтэй үнэр танарыг нь дарж авдаг байна. Ингэхийн тулд өмдөө дотроор нь эргүүлж өнгөн талыг нь дотогш нь оруулаад гадаа өлгөж шөнийн хүйтэн, өдрийн наранд нэг юм уу, хоёр хонуулахад болчих юм гэнэ.

Томму Hilfiger болон Levi Strauss –ийн төлөөлөл ингэж үзэж байгаа бол олон нийтийн мэдээлийн хэрэгсэлүүд үүнийг нь эсэргүүцэж байгаа бөгөөд эцсийн эцэст цэвэр л байвал өмдний хэлбэр алдагдаж, өнгө алдах үр дагавар хамаагүй гэж тэмдэглэж байгаа ажээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (83.50.63.88) 2014-05-23 01:20
      • 0
      • 1

      ЗА ЁСТОЙ ЕВРОПЫН ЭМЭГТЭЙЧҮҮД НЬ ШАЛ ЗАВААН ДООДХОО УГААДАГГҮЙ ЮМ БИЛЭЭ ШҮҮ.ДЭЛГҮҮРТ АЖИЛДАГ БАЙХДАА МЭДСЭН.НИЛ ШЭЭС ЭРЧҮҮДИЙНХ НЬ ӨМД НИЙ ДОТОР НЬ БҮҮР ШЭЭСЭНДЭЭ ШАРЛААД ӨНГӨ НЬ ХУВИРЦАН БАЙДАГ ЮМ БИЛЭЭ.ЗАВААРСАН БАЛИАР

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.25) 2014-05-22 19:23
      • 0
      • 0

      Америкт бол болно л доо. Орчин нь цэвэрхэн болохоор хиртэнэ гэж хэзээ ч байхгvй. Монголд бол орчин заваан, хvмvvс нь бохир болохоор боломжгvй.

      Хариулах