Ерөнхий сайд асан М.Энхсайханыг цагдан хорих шийдвэр гаргалаа

Twitter Print
2020 оны 04-р сар 23-нд 11:36 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханы 2015 онд Тавантолгойн ордыг ашиглах консерциумтай байгуулахаар төлөвлөж УИХ-д өргөн мэдүүлсэн төсөл нь Японы "Сүмитомо" болон БНХАУ-ын "Шиньхуа" компанид давуу эрх олгосон, хорлон сүйтгэх ажиллагаа явуулахыг завдсан гэж үзсэн. 

Тэгвэл Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох шүүх хурал өнөөдөр Баянзүрх,Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дөнгөж сая дууслаа. Шүүх хуралдаанаас сайд асан М.Энхсайханыг цагдан хорих шийдвэр гаргалаа. Түүнийг ирэх сарын 5-ныг хүртэл цагдан хорих юм. 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар М.Энхсайханыг яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хүргүүлсэн. Уг хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 08.30 цагт эхлсэн ч шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын хүсэлтээр ирэх сарын 5-ныг хүртэл хойшлуулсан юм. 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нэр бүхий гэрч, шинжээч нарыг шүүх хуралд оролцуулах хүсэлт тавьсан байна. Мөн үеэр прокуророос гаргасан саналын дагуу М.Энхсайханд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, ийнхүү дараагийн шүүх хуралдаан хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авлаа.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйл. Хорлон сүйтгэх

1.Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор барилга байгууламж, зам, мэдээлэл, холбооны хэрэгсэл, үндэсний шинж чанартай мэдээллийн сан, архив, хүн амын амьдралыг хангах объектыг сүйтгэсэн, гэмтээсэн, үйл ажиллагааг нь доголдуулсан; хүн, амьтан, ургамлын гоц халдварт өвчин тараасан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.1 дүгээр зүйл. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Баасанжавын Отгон-н зураг.

М.Энхсайханыг хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулахыг завдсан гэж яллахад хүргэсэн заалтууд: 

1. Уг гэрээгээр Люксембургийн “Монголиан коал корпараци”-ийн 100 хувийн охин компани болох “Энержи ресурс” болон Хятадын төрийн өмчит “Шинхуа” компаниуд Тавантолгойд хөрөнгө оруулна.

2. Гэрээний хугацаанд төрийн өмчит “Эрдэнэс таван толгой” нь уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой бүх эрх болон газар эзэмших эрхээ “Энержи ресурс”-т үнэ төлбөргүй шилжүүлнэ.

3. Цанхийн талбайгаас олборлосон нүүрсийг “Энержи ресурс” өмчилнө. Энэ бүх эрхээ хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгч нарт барьцаалан шилжүүлэх эрхтэй.

4. “Энержи ресурс” нь мөнгөн хөрөнгөө Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна эзэмших, бүтээгдэхүүний борлуулалтаас олсон бүх орлогоо гадаад улсад байршуулах, Монгол улсын нутаг дэвсгэрт хүлээн авсан бүх орлогоо гадаадад саадгүй гаргах, бусад төлбөрийг гадаадад хийх эрхтэй.

5. Тавантолгойн ордод нэмж хайгуул хийж, тогтоогдсон нөөцийг нь өөр дээрээ бүртгэнэ.

6. Хайгуулд зарцуулсан зардлыг хөрөнгө оруулалтад тооцно. Хэрвээ 60 жилд оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөөгүй бол гэрээг сунгана.

7. “Энержи ресурс“ нь зөвхөн олборлолт хийх төдийгүй нүүрс баяжуулах, боловсруулах үйлдвэр, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, ус хангамжийн дэд бүтэц барьж байгуулах өмчлөх, төмөр замын суурь бүтэц, тээврийн үйлчилгээ уурхайн үйлдвэрлэлтэй холбоотой бүх үйл ажиллагаа явуулна.

8. Монгол улсын Засгийн газар үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс гэрээг зогсоовол Арбитрын шүүхэд хандаж шийдүүлнэ. Гэх мэтийн заалтууд нь Монгол улсын эрх ашигт харшилсан гэж УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг дүгнэжээ.

Г.Ганаа

Холбоотой мэдээ:

М.ЭНХСАЙХАН: ЭНЭ БОЛ МОНГОЛ ТӨРД ЗАЛУУ НАСАА ЗОРИУЛСАН МИНИЙ ХУВЬД ТОМ ДОРОМЖЛОЛ - http://mongolcom.mn/read/9106

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • elvis

      (41.220.69.114) 2014-05-28 16:46
      • 0
      • 0

      , Сайн байна уу Та бизнесийн зээл хайж байна, Хувийн зээл, орон сууцны, машины зээл, оюутны зээл, өрийн нэгтгэх зээл, барьцаагүй зээл, эрсдлийн гэх мэт хөрөнгийн. та .... бол банк гаргасан зээл байгаа, санхүүгийн татгалзах нэг буюу бөөрөлзгөнө шалтгаан нь эрх мэдэл.! Би хувийн зээлдүүлэгч хэн Erlend байна Бага хүүтэй, хямд үнэтэй нь бизнес эрхлэгчид, хувь хүмүүст 2%-ийн хүүтэй. И-мэйл Холбоо барих: williamelvisloanfirm@gmail.com Зээлийн програм юм. Таны бүтэн нэр: хаяг: Улс: байна: Зээлийн хэмжээ Шаардлагатай: биеэ: Зээлийн хугацаа: холбоо барих утас: факс: Сарын орлого: Хэрэв та зээл авах хэрэгтэй нарийн огноо: Мэргэжил: Санал авах зээлийн өмнө: ТАЙЛБАР: Бид үргэлжлүүлэхээсээ өмнө зайлшгүй шаардлагатай байна зөв зээл. талаар

      Хариулах