Forbes: Дэлхийн баячууд ямар орон байртайг хар

Twitter Print
2017 оны 01-р сар 30-нд 10:10 цагт
Мэдээний зураг,

Энэ хорвоо ертөнц дээр дэндүү тансаг, диваажингийнх гэмээр орон гэр олон байдаг байлгүй. Харин Forbes сэтгүүл дээр энэ оны тансаг сууцнуудын жагсаалт гаргасан байна. Мэдээж хөрөнгө мөнгөтэй байж хамгийн тансагийг эдэлдэг хойно уг жагсаалтыг тэрбумтанууд тэргүүлж байгаа хэдий ч Оросын дөрвөн төлөөлөгч энэ дунд цохиж явна.

Үүнээс гадна зүүн Европоос гаралтай, нэр нь тодорхойгүй нэгэн этгээд Лондон хотын хамгийн тансаг хороолол Гайд Паркад дэлхийд хамгийн өндөрт тооцогдох үнээр буюу 237 сая доллароор орон сууц худалдан авсан нь уг жагсаалтыг өнгөлж байгаа ажээ.

Мөн өөр нэгэн аварга, Jana Partners компанийг үндэслэн байгуулсан Барри Розенштейн Нью-Йорк мужийн зүүн Хэмптонд 147 сая доллароор шилтгээн худалдаж авсанаар Америкийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд үзэгдэж харагдаагүй дээд амжилт тогтоожээ. Гэвч энэ хэмжээний хөрөнгийг Forbes сэтгүүлийн жагсаалтанд орсон тэрбумтануудын тансаг орд харшуудын үнэ цэнтэй харьцуулахад шалихгүй аж. Гэхдээ жирийн олны орон гэрийг хэрвээ үнэлбэл хэдэн зуугаар нь нугалах тансаг ордонуудын ханш ямар байдгийг жагсаалтаас сонирхоё.

1.Antilia цамхаг, Эзэн нь: Мукеш Амбани (23,9 долларын хөрөнгөтэй)
Байрлал: Мумбай, Энэтхэг. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ: Нэг тэрбум гаруй доллар.

2.Leopolda Вилл, Эзэн нь: Лили Сафра (1,3 тэрбум долларын хөрөнгөтэй) Байрлал: Франц, Номин эрэг. Үнэлгээ: 750 сая доллар. 

3.Fair Field-ын орчим газар, Эзэн нь: Айра Рене (6 тэрбум долларын хөрөнгөтэй) Байрлал: АНУ, Нью-Йорк муж улс, Сагапонак, Үнэлгээ: ойролцоогоор 248 сая доллар.

4.One Hyde Park дахь тансаг орон сууцнууд, Эзэн нь: Тодорхой бус.  Байрлал: Их Британи, Лондон,Үнэлгээ: 237 сая доллар. 

5. Kensington Palace Gardens харш, Эзэн нь: Лакшми Миттал (16,6 тэрбум долларын хөрөнгөтэй)
Байрлал: Их Британи, Лондон, Үнэлгээ: 222 сая доллар.

6.One Hyde Park дахь орон сууц, Эзэн нь: Ринат Ахметов (11,8 тэрбум долларын хөрөнгөтэй)
Байрлал: Их Британи, Лондон,Үнэлгээ: 221 сая доллар. 

7.Ellison Estate хавийн байгууламж, Эзэн нь: Ларри Эллисон (51,4 тэрбум долларын хөрөнгөтэй)
Байрлал: АНУ, Калифорни муж улс, Вудсайд,Үнэлгээ: 200 сая доллар.

8.Kensington Palace Gardens харш, Эзэн нь: Роман Абрамович (9,4 тэрбум долларын хөрөнгөтэй)
Байрлал: Их Британи, Лондон,
Үнэлгээ:140 сая доллар. 

9. Blossom Estate орчим, Эзэн нь: Кен Гриффин (5,2 тэрбум долларын хөрөнгөтэй)
Байрлал: АНУ, Флорида муж улс, Палм-Бич,Үнэлгээ: ойролцоогоор130 сая доллар. 

10.Xanadu 2.0 цогцолбор, Эзэн нь: Билл Гейтс (Хөрөнгө 77,5 тэрбум доллар) Байрлал: АНУ, Вашингтон муж улс, Медина,Үнэлгээ: 120,5 сая доллар.

11.Copper Beech Farm-ын хөрөнгө, Эзэн: тодорхой бус,
Байрлал: АНУ, Коннектикат муж улс, Гринвич,Үнэлгээ: 120 сая доллар.

12.Mountain Home Road, Эзэн нь: Масайоши Сан (Хөрөнгө 17,3 тэрбум доллар)
Байрлал: АНУ, Калифорни муж улс, Вудсайд, Үнэлгээ: 117,5 сая доллар.

13. Further Lane de Menil, Эзэн: Рон Барон (Хөрөнгө 1,9 тэрбум доллар)
Байрлал: АНУ, Нью-Йорк муж улс, Ист-Хэмптон,
Үнэлгээ: 103 сая доллар. 

14. Fleur de Lys хавийн байгууламж, Эзэн: тодорхой бус, Байрлал: АНУ, Калифорни муж улс, Холмби-Хиллс,Үнэлгээ: 102 сая доллар.

15.Silicon Valley Mansion харш, Эзэн нь: Юрий Мильнер (Хөрөнгө 1,7 тэрбум доллар) Байрлал: АНУ, Калифорни муж улс, Лос-Альтос Хиллс, Үнэлгээ: 100 сая доллар.

16. Maison de L’Amite хавийн үл хөдлөх хөрөнгө, ЭзэнДмитрий Рыболовлев (Хөрөнгө 8,8 тэрбум доллар)

Байрлал: АНУ, Флорида муж улс, Палм-Бич, Үнэлгээ: 95 сая доллар.

16. Broken O Ranch ранчо, ЭзэнСтэнли Кронке (Хөрөнгө 5,6 тэрбум доллар)

Байрлал: АНУ, Монтана муж улс, Августа, Үнэлгээ: 90-132,5 сая доллар.

17.Promised Land хавийн газар, ЭзэнОпра Уинфри (Хөрөнгө 2,9 тэрбум доллар)

Байрлал: АНУ, Калифорни муж улс, Монтесито, штат, Үнэлгээ: 90,3 сая доллар.

18. Kensington Palace Gardens-ын тансаг орон сууц, Эзэн: Лакшми Миттал (Хөрөнгө 16,6 тэрбум доллар)
Байрлал: Их Британи, Лондон, Үнэлгээ: ойролцоогоор 90 сая доллар. 

19. One57 орон сууц, Эзэн: Билл Экман (Хөрөнгө 1,5 тэрбум доллар)
Байрлал: АНУ, Нью-Йорк, Үнэлгээ: Нэг орон сууц нь 90 сая доллар.

20.Central Park West Penthouse орон сууц, Эзэн: Екатерина Рыболовлева, Оросын оилгархи Дмитрий Рыболовлевийн охин (Хөрөнгө 8,8 тэрбум доллар) Байрлал: АНУ, Нью-Йорк хот, Үнэлгээ: 88 сая доллар.

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.