Д.Одбаяр: Би үйлчлэгчийн өгзөгт байтугай гарт нь ч хүрээгүй

Twitter Print
2019 оны 12-р сар 12-нд 09:01 цагт
Мэдээний зураг,

Индонезид болсон олон улсын хуралд оролцохоор Сөүлээр дамжин явахдаа “Korean Air” компанийн онгоцны үйлчлэгчийн өгзөгт хүрсэн гэх дуулианд холбогдож, улмаар Үндсэн хуулийн цэцийн даргын албан тушаалаасаа огцорсон Д.Одбаяр “Itoim.mn” сайтад дэлгэрэнгүй ярилцлага өгчээ.

Тэрбээр тус дуулианы дараа хэвлэлд анх удаагаа ярилцлага өгсөн нь энэ юм. Болсон үйл явцын талаар ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаяр “Би үйлчлэгчийн бие, өгзөгт байтугай гарт нь ч хүрээгүй. Ороод нэг лааз пиво авч уусан. Тэгсхийгээд унтаад өгсөн. Энгийн ангилалд пиво, вино хоёроос өөр төрлийн согтууруулах ундаа өгдөггүйг онгоцоор нисч үзсэн хүн бүхэн мэднэ. Онгоц газардахаас 30 гаруй минутын өмнө ариун цэврийн өрөөг хаах гэж байгааг зорчигчдод сануулдаг. Тэр зараар би сэрж, гурван алхмын цаана байх 00-ын өрөө рүү орсон.

Гарч ирэхэд үйлчлэгч бололтой өндөр залуу намайг зогсоогоод уучлалт гуйхыг шаардсан. Юуны төлөө уучлалт гуйх ёстойгоо ойлгоогүй. Уучлалт гуйх ямар нэгэн хэрэг хийгээгүй гэдгээ хэлтэл “Та манай үйлчлэгчтэй эвгүй харьцсан, биед нь хүрсэн” гэж хэлсэн. “Ерөөсөө тийм юм болоогүй, би 00-оос гарч ирж байна” гэдгээ тайлбарласан. Онгоцны монгол үйлчлэгч зорчигчдын заалнаас ирээд надад “Тантай хамт яваа хүн манай үйлчлэгчийн биед хүрсэн” гээд суудлын дугаарыг нь хэлсэн. Би тэр хүнтэй хамт яваагүй гэдгээ хэлсэн. Энэ хооронд би “Хүн андуурч дээ л...” гэж бодсон. Нүдний шилтэй, шилгүй хоёр хүнийг андуурахдаа яах вэ дээ гэж уур ч хүрлээ.

Тэгээд уучлалт гуй, гуйхгүй гэсэн яриа болж байснаа “хэрвээ уучлалт гуйхгүй бол цагдаа дуудна” гэсэн. Би шууд л “дууд, харин та нарыг хүн гүтгэлээ гэж цагдаад чинь хэлнэ, дууд” гэсэн. Ингээд миний зөвшөөрснөөр цагдаа дуудахаар болсон. Цагдаа дуудахыг зөвшөөрсөн бичгэн дээр надаар гарын үсэг зуруулсан. Онгоц газардахад энгийн хувцастай хүмүүс орж ирсэн. Энэ үед нөгөө дарамтлуулсан гэх үйлчлэгч орж ирээд яг миний ард сууж явсан зорчигч руу заагаад юм ярьсан. Хүн андуурч байгаа нь ойлгомжтой байсан. Энэ үйл явдлыг болон миний арын суудлын хүн дээр асуудал гарч маргаан болж байгааг бидний ойр хавьд сууж явсан зорчигчид бүгд харсан.

Гэрчүүдтэй үйл явдал. Тэгээд удалгүй гарч, онгоцны хоолойн шатны тэнд нилээн яриа болж байгаад намайг “Та яв, харин энэ хүнийг чинь авч үлдэнэ” гэсэн. Монгол хүн чинь нэгнээ хамгаалах ёстой биз дээ.  Тэгэхээр нь би “Та нар гэмгүй хүнийг баривчилж саатуулж болохгүй” гэж маргасан. Би өөрөө Сөүл дэх Монголын ЭСЯ-руу холбогдож болж буй явдлыг дуулгасан. Юмыг яаж мэдэх вэ гээд хажууд байсан цагдаагийн хүнээс “согтуурлын зэрэг тогтоодог үлээдэг багаж байна уу” гэж асуусан, байгаагүй.

Цагдаа нь, та хамт яваагүй бол яв гэхээр нь “Бид хамт яваагүй, энэ хүн Сингапур руу яваа юм байна, би Индонез руу яваа” гэдгээ тайлбарласан. Ингэж байтал ЭСЯ-наас солонгосуудын дарга бололтой нэг хүнтэй яриад бид тарцгаасан. Болсон явдал ердөө л энэ. Энэ бүхэн хэдхэн минутад л болсон. Харин ингэж маргаж байхдаа би өөрийгөө Монгол Улсын Үндсэн хуулийн шүүхэд ажилладаг хүн, худлаа ярихгүй гэж хэлсэн маань асуудлыг улам хүндрүүлэх гол сэдэл болсныг маргааш нь мэдсэн л дээ” хэмээн ярьсан байна.

Харин долоон сая воноор торгуулсан асуудлын тухайд "Нислэгийн аюулгүй байдлын дүрэм зөрчсний учир гэж торгосон. Тэр нь онгоцонд уучлалт гуйна, гуйхгүй гэж үйлчлэгчтэй маргасан, монгол үйлчлэгчийг загнасан, арын суудлын хүний өмнөөс маргасан энэ тэр гэсэн утгатай. Энэ торгуульд бас нөгөө гүтгээд байгаа нь ч багтах байх гэсэн юм өмгөөлөгч хэлсэн" гэх тайлбар хийжээ. 

Г.Ганаа 

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (5.34.31.6) 2019-12-14 20:52
      • 0
      • 0

      Ongotsond camer baigaa. Buh zuil todorhoi baigaa. Herevee manai dargiig iim zavaan heregt gutegsen ni unen bol udiid ner tur sergeeh asuudal huchtei urnuj baih estoi. Hahahaha

      Хариулах

    • Зочин

      (5.34.31.6) 2019-12-14 20:52
      • 0
      • 0

      Ongotsond camer baigaa. Buh zuil todorhoi baigaa. Herevee manai dargiig iim zavaan heregt gutegsen ni unen bol udiid ner tur sergeeh asuudal huchtei urnuj baih estoi. Hahahaha

      Хариулах

    • Зочин

      (103.26.195.7) 2019-12-13 12:50
      • 0
      • 0

      Ta nar setgegdel bichigch nar bugdeeree erguu teneguud, ingej amidrahdaa taarsan azgui hognuud.

      Хариулах

    • Зочин

      (202.179.31.2) 2019-12-13 11:19
      • 0
      • 0

      Нэг бол солонгосын зохион байгуулсан жүжиг нэг бол манай улс төрчид өмнөх хүмүүсийн томилгоог буулгах гэж улайрч байгаа эрх баригчдын оролцсон жүжиг л байх.

      Хариулах

    • Зочин

      (37.21.114.230) 2019-12-12 23:20
      • 0
      • 0

      Жилийн өмнө Солонгосын элчин сайдыг манайхан яаж гаргалаа даа. Түүнийхээ хариуг авч байгаа юм болов уу даа гэж бодож байна.

      Хариулах

    • Зочин

      (66.181.187.188) 2019-12-12 19:09
      • 0
      • 0

      Odii nsnii hun tegehgui ee, tereed cn Mongol khuunenii haana ch hurehgui ogzogtei umiig kkk

      Хариулах

    • Уурлагч

      (66.181.187.188) 2019-12-12 19:05
      • 0
      • 0

      Манай туухчид судлах хэрэгтэй, Элбэгээг очход манай хааны Монгол хатны бунхан энэ тэр гээд л,хэн гэж Солонгос хаанд , манай хэн гээч байлдан дагуулагч нь охиноо огоод найр тавьж байсан юм, ямаан омогтой ш дээ СО нар, удиодагч хатан л байх ёстой доо

      Хариулах

    • Омоорно

      (66.181.187.188) 2019-12-12 18:57
      • 0
      • 0

      Тамин ээ Улаанбаатартаа байгаагаар сэтгэ энэ чинь хуний хуний хун манай сонгуульд нолоолж эхлэж бна шуу, нэг их эмзэг амьтад болчихож бид автобусан чихэлдээд гараа оргоод явах юм уу хуцваа

      Хариулах

    • ард

      (66.181.161.75) 2019-12-12 17:25
      • 0
      • 0

      жижиг ядуу орны ард иргэдийг бол дээрэлхдэг юм билээ. ийм болох үндсийг өөрсдөө хийсэн шүүдээ

      Хариулах

    • Zochin

      (202.55.188.45) 2019-12-12 13:31
      • 0
      • 0

      Solongosiin tald tsagdaa deer ochij hergee huleesen gee bizdee.tegcheed yu yariad amitan munhruulaad bnaa.manaihan l hun munhruulj gutgej, huuli bus yum hiine,solongos hudlaa yum hiihgui shudee.

      Хариулах

    • огт буруугүй бөгөөд

      (202.179.24.66) 2019-12-12 11:23
      • 0
      • 0

      аймаар хэлмэгдээд байгаа юм бишүү

      Хариулах

    • Монгол

      (202.9.40.137) 2019-12-12 10:43
      • 0
      • 0

      Яг л унэн хэллээ. Би хувьдаа энэ хэмжээний хун иймхэн жижигхэн заваан юманд хэзээч гар дурэхгуй. Харин цаанаас зохиосон Ялангуяа КАЛ авиа компаний зохиосон ээлжит дээрэлхэх мен еер юмч байгаа байх. Хогын янхан солонгосуудын чаддаг ажил шуудээ.

      Хариулах

    • Зочин

      (192.82.69.63) 2019-12-12 10:00
      • 0
      • 0

      Баримтгүй хүн хорьж торгоно гэж хэзээч бхгүй.Монгол биш.Олон улсад мөрддөг хуулийн мэдлэг хэлний мэдлэгээ дээшлүүл!!!!Хөдөөний орк зангаа хая хүний арьс нөмөрсөн шуналтан гуай суудлаа чадвартай нэгэнд нь тавьж өг.Алийн болгон гоншгонох юм бэ дэлхийн шившиг болчихоод үгүйсгээд яахав

      Хариулах