Хүүхдийг сайн амрааж, унтуулж байх нь өсөлтөнд эерэгээр нөлөөлдөг

Twitter Print
2020 оны 04-р сар 01-нд 16:20 цагт
Мэдээний зураг,

Хүүхдийн эрүүл хэвийн өсөлтөнд нөлөөлдөг гол хүчин зүйлүүд бол:

Хангалттай унтаж амрах

Аминдэмээр баялаг шим тэжээлтэй хоол, нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх

Идэвхтэй хөдөлгөөн хийх явдал юм.

Орчин үед амьдралын эдгээр нэн чухал дадал хэвшил жил ирэх тусам алдагдсаар байна.

Таны хүүхэд өдөр бүр оройтож унтаад байгаа юм биш биз? Хүүхэд өдөр бүр оройтож унтах үед хүүхдийн өсөлт удааширч мэдрэл сульдал, ядаргаанд ордог Учир нь Хүүхэд өдөр бүр оройтож унтах үед хүний бие дахь нойрыг хариуцдаг мелатонин даавар болон өсөлтийн дааврын нийлэгжилт буурдаг.

Мелатонин дааврын нийлэгжилт буурсаны улмаас хүүхэд бүтэн шөнийн турш тайван бус нойрсож улмаар ядрах, сэтгэл гутрах, мэдрэл сульдалд орж, хүүхдийн анхаарал төвлөрөлт буурдаг, нүдээ хурдан хурдан анивчих, дуу хоолойгоо засах зэрэг тиктэй болдог.

Өсөлтийн дааврын нийлэгжилт буурсны улмаас хүүхдийн өсөлт удааширдаг учир та хүүхдээ өдөр бүр орой эрт унтуулж хэвшүүлээрэй. Эдгээр дааврыг хэвийн тэнцвэртэй байлгахын тулд сайн унтаж амрахаас гадна аминдэм эрдэс бодисоо нөхөх хэрэгтэй.

Бид хэрхэн аминдэм, эрдэс бодисоо нөхөх вэ?

Хүний биед зарим амин дэм буюу витамин нийлэгждэггүй учраас бид бүхэн хоол хүнсээрээ болон нэмэлт бүтээгдэхүүнээр дамжуулан нөхдөг. Иймд хүүхдүүдээ бүтэн амрааж, шим тэжээлтэй, амин дэм, уургаар баялаг хүнс тэжээл, жимс ногоо хэрэглүүлж байх хэрэгтэй.

Take your vitamins?

Хүүхдийн амин дэм, эрдэс баялгийн хэрэгцээг хангаснаар

Анхаарал төвлөрөлт сайжирч, тогтвортой сууж сурна

Сайн унтаж амарснаар ачаалал даах чадвар нэмэгдэнэ

Хүүхдийн мэдрэл сульдал нүдээ хурдан хурдан анивчих, дуу хоолойгоо засах зэрэг тик засна

Хүүхэд хангалттай сайн бат бөх унтаж байх үед хүүхдийн өсөлт хамгийн эрчимтэй явагдаж байдаг

When Is It Safe for My Baby to Sleep with a Blanket?

Д.Золзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.